Автобусаар Делигээс Лондон хүрэх 70 өдрийн аялал | News.MN

Автобусаар Делигээс Лондон хүрэх 70 өдрийн аялал

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

Автобусаар Делигээс Лондон хүрэх 70 өдрийн аялал

Автобусаар Делигээс Лондон хүрэх 70 өдрийн аялал

Хэрэв та нисэхээс айдаг, ганц аялах боломжоороо олон улс орноор аялаж үзэхийг хүсвэл танд зориулсан нэгэн шинэ үйлчилгээг Adventures Overland хэмээх компани танд болгож байна. Тус компанийн зохион байгуулж буй онцгой аялал нь 70 хоногийн дотор дэлхийн 18 улсаар автобусаар аялах гэнэ.

1950 болон 1960-аад онуудын үед Хиппи Трейл хэмээх бүлэг залуучууд Лондоноос Ази руу хэд хэдэн удаа автобусаар аялаж байжээ. Эдгээр аялал дундаас хамгийн алдартай нь 1957 онд Освалд-Жозепь болон Гарроу-Фишер нарын зохион байгуулсан Индиамен хэмээх нэрлэгдсэн автобус 20 хүний бүрэлдэхүүнтэй Франц, Итали, Югослав, Болгар, Турк, Иран, Пакистан зэрэг улсуудаар аялж эцэст нь Энэтхэгт хүрч байсан гэнэ. Үүнээс санаа аван энэхүү аяллыг дахин сэргээхээр шийджээ.

Энэ удаагийн аяллын төлбөр нь 20 мянган ам.доллар.

Харин ирэх онд замдаа гарах аялал нь Тайланд, Хятад, Орос, Латви, Польш, Нидерланд, Франц зэрэг 18 орноор, 20 мянган километр аялах аж.

Adventures Overland компанийг үүсгэн байгуулагч Тушар Агарвал болон Санжей Мадан нар CNN сайтад өгсөн ярилцлагадаа “Автомашин жолоодохгүйгээр дэлхийн олон орноор аялахыг хүссэн хүмүүс, аялагчид бий. Тэдгээр хүмүүсийн хүсэлд нийцүүлэн бид аялахад тохитой, хол аялах автобусыг бий болгох нь зөв юм байна гэж үзсэн. Үүний үндсэн дээр л Лондон хүрэх аяллын санаа маань төрсөн” хэмээжээ. Харин хэзээ аяллаа эхлүүлэхийг нь асуухад “Бид дөрөв болон зургадугаар сарын хооронд аялах төлөвлөгөөтэй байгаа. Учир нь яг тэр үеэр Энэтхэг, Мьянмар, Хятад, Киргизстан зэрэг улсууд тун таатай цаг агаартай байдаг” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГГГ 2020-09-01 192.82.67.223

1км=1$
1 өдөрт 290 орчим USD төлөх.
Жаахан үнэтэй ч юм шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж