Есдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдүүд бүх музейг үнэгүй үзнэ | News.MN

Есдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдүүд бүх музейг үнэгүй үзнэ

Есдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдүүд бүх музейг үнэгүй үзнэ

Есдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдүүд бүх музейг үнэгүй үзнэ

Төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей өнөөдөр /2020.09.01/-өөс эхлэн  18 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх тушаалыг Соёлын сайд С.Чулуун баталжээ. Уг тушаалд төрийн болон орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хүртэлх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болсон байна.

Өнгөрөгч 2018 онд "Музейн нээлттэй өдрүүд"-ийг пүрэв гаригаас эхлэн долоо хоногийн турш орон даяар музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх, танилцуулж байсан удаатай. Улаанбаатар хотын хэмжээнд 10 гаруй музей үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Засгийн газраас Соёлын яамыг шинээр байгуулж долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан. Шинэ яам  Боловсрол, шинжлэх ухааны яамны байрнаас өрх тусгаарлаад байгаа билээ.

Шинэ яамны сайдаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан С.Чулуун, дэд сайдаар нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн даргаар Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат томилогдсон. Бусад албан хаагчдыг ажил үүрэгт нь томилсоны дараагаар албан ёсны байранд шилжинэ гэдгийг Соёлын яамнаас мэдээлсэн.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-01 66.181.176.164

Хүүхэд, залуусыг үнэ төлбөргүй музей үзүүлж байгаа нь маш зөв хэрэг. Бусад оронд ч ийм байдаг. Ирээдүй маань нэг хүн төрхтэй болох нь дээ. Маш их баярлалаа.

Avatar

geegii 2020-09-01 202.70.34.89

dajgui marketing bn.tom bolson hed ni museum uzehgui ni oilgomjtoi.baga nasnii huuhduud gantsaaraa uzehgui.tegeheer etseg eh ni tsug tasalbaraa avaad l oroh bh daa hahhaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж