Орост мөхөөлдөсний үнэ нэмэгдэнэ гэв | News.MN

Орост мөхөөлдөсний үнэ нэмэгдэнэ гэв

Орост мөхөөлдөсний үнэ нэмэгдэнэ гэв

Орост мөхөөлдөсний үнэ нэмэгдэнэ гэв

Ойрын үед Орост мөхөөлдөсний үнэ нэмэгдэнэ хэмээн үйлдвэрлэгчид мэдээлсэн байна. Энэ нь бүтээгдэхүүн бүрийг дугааржуулах шаардлага удахгүй мөрдөгдөж эхлэхтэй холбоотой хэмээн үйлдвэрлэгчид хэллээ.

Хууль бус бараа бүтээгдэхүүний эргэлтийг бууруулах зорилгоор бараа, бүтээгдэхүүнийг эхний шатнаас эцсийн шат хүртэл дугааржуулах системийг Орост энэ оноос мөрдөж эхэлж байгаа юм.

Мөхөөлдөс үйлдвэрлэгчдийн зүгээс Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушевт хандан 100 грамм хүртэлх жинтэй мөхөөлдөсийг дугааржуулалтын системд оруулахгүй байх хүсэлтийг тавиад байна. Орост үйлдвэрлэж буй мөхөөлдөсний дийлэнх нь 100 хүртэл грамм жинтэй байгаа юм. Хэрвээ энэ хүсэлтийг хүлээнд авбал мөхөөлдөсний үнэ нэмэгдэхгүй байх боломжтой юм. Үйлдвэрлэгчдийн үзэж байгаагаар дугааржуулалтын системийг дагаж мөрдөхийн тулд нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа бөгөөд үнээ нэмэхгүй гэвэл алдагдалд хүлээх магадлалтай болж байгаа ажээ.

Үйлдвэрлэгчдийн тооцоолж байгаагаар үнэ 25-30% нэмэгдэх магадлалтай хэмээн Кореновскийн Сүү, сүүн бүтээгдэхүний комбинатын дарга Игорь Московцев РИА Новости-д ярилаа. Кореновскийн комбинатын хувьд "Коровка из Кореновки" нэртэй мөхөөлдөс үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь Орост нэртэй брэнд юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн. 2020-09-01 103.10.21.21

Оросын маруужингын үнэ нэмэгдэх тухай бурж байхаар Өвөр Монгол болж байгаа хэл бичиг соёлын тэмцлийн талаар цаг минут алдалгүй мэдээ дамжуулаач. Инээдтэй сайт бэ нус цэг эм энээ????

Avatar

Зочин 2020-09-01 64.119.26.88

news.mn ийн сэтгүүлчид бичих юмаа олж ядах юмаа_ Бид ОХУ-ын харьяаны улс уу. Орос хэлтэй ганц нь мэдээ хуулж тавихаас цаашгүй.

Avatar

Зочин 2020-09-01 202.70.37.2

orosiin medeenii site shg bdag sht

Avatar

Зочин 2020-09-01 202.55.188.86

Нэг хэсэг хятадын мэдээ гардаг байсан одоо орос болж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж