Орост мөхөөлдөсний үнэ нэмэгдэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

Орост мөхөөлдөсний үнэ нэмэгдэнэ гэв

Орост мөхөөлдөсний үнэ нэмэгдэнэ гэв

Ойрын үед Орост мөхөөлдөсний үнэ нэмэгдэнэ хэмээн үйлдвэрлэгчид мэдээлсэн байна. Энэ нь бүтээгдэхүүн бүрийг дугааржуулах шаардлага удахгүй мөрдөгдөж эхлэхтэй холбоотой хэмээн үйлдвэрлэгчид хэллээ.

Хууль бус бараа бүтээгдэхүүний эргэлтийг бууруулах зорилгоор бараа, бүтээгдэхүүнийг эхний шатнаас эцсийн шат хүртэл дугааржуулах системийг Орост энэ оноос мөрдөж эхэлж байгаа юм.

Мөхөөлдөс үйлдвэрлэгчдийн зүгээс Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушевт хандан 100 грамм хүртэлх жинтэй мөхөөлдөсийг дугааржуулалтын системд оруулахгүй байх хүсэлтийг тавиад байна. Орост үйлдвэрлэж буй мөхөөлдөсний дийлэнх нь 100 хүртэл грамм жинтэй байгаа юм. Хэрвээ энэ хүсэлтийг хүлээнд авбал мөхөөлдөсний үнэ нэмэгдэхгүй байх боломжтой юм. Үйлдвэрлэгчдийн үзэж байгаагаар дугааржуулалтын системийг дагаж мөрдөхийн тулд нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа бөгөөд үнээ нэмэхгүй гэвэл алдагдалд хүлээх магадлалтай болж байгаа ажээ.

Үйлдвэрлэгчдийн тооцоолж байгаагаар үнэ 25-30% нэмэгдэх магадлалтай хэмээн Кореновскийн Сүү, сүүн бүтээгдэхүний комбинатын дарга Игорь Московцев РИА Новости-д ярилаа. Кореновскийн комбинатын хувьд "Коровка из Кореновки" нэртэй мөхөөлдөс үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь Орост нэртэй брэнд юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж