ОБЕГ: Голд живсэн хоёр эрэгтэйг хайх эрлийн ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Голд живсэн хоёр эрэгтэйг хайх эрлийн ажиллагааг зогсоожээ

ОБЕГ: Голд живсэн хоёр эрэгтэйг хайх эрлийн ажиллагааг зогсоожээ

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд  наймдугаар сарын 18-ны өдөр хоёр эрэгтэй согтуудаа голд живсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын харьяат 70 настай эрэгтэй А, 64 настай эрэгтэй С нар мөн өдрийн 16.00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага 16.22 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тус  аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн  гурван бүлэгт хуваагдаж Өндөр-Эрэг гэдэг газраас баруун хойд зүгт “Оросын Холбооны Улсын хил” хүртэл 45 км-т  хоёр удаа, нийт 90 км-т Орхон голын усаар завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс  ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрлийн ажиллагааг  зогсоожээ. 

Мөн Тэнгэрийн энерги бясалгалын төв орчмоос долдугаар сарын 31-ний өдөр алга болсон иргэн О-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж