Хоёр төсөл маргаан дагуулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хоёр төсөл маргаан дагуулав

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Хоёр төсөл маргаан дагуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Дээрх тогтоолын төслийг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын нэр бүхий гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг хоёр өөр тогтоолын төсөл өргөн мэдүүлж, будилаан хутгасан хэмээн буруутгалаа.

Эхний өргөн мэдүүлсэн тогтоолд 48 гишүүн тойргоос, ингэхдээ 34 нь орон нутгаас 14 нь нийслэлээс сонгогддог байхаар заасан аж. Харин долоо хоногийн дараа мэдүүлсэн төсөлд орон нутгийн мандатын тоог бууруулж, нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэхээр оруулж ирсэн байна. Энэ асуудлаар зарим гишүүн байр сууриа илэрхийлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооныхонд хариуцлага тооцох ёстой гэж байлаа.

Дээрх тогтоолын төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт горимын санал гаргасан юм. Тэрээр эхний мэдүүлсэн тогтоолыг суурь болгон хэлэлцье гэсэн санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэн.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд орон нутгийн мандатыг бууруулж болохгүй гэсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин, С.Одонтуяа нар хүн амаа дагаж мандат хуваарилагдах ёстой. Ийм өөрчлөлт оруулахад Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн 1992 онд Үндсэн хуулийг баталж байхад хүн ам 2 сая гаруй байсан бөгөөд түүндээ нийцсэн төлөөллийг УИХ-д сонгодог байсан нь одоо хүн амын өсөлтөө хангахгүй болж ирж буй учраас парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооныхон тавьж, ард иргэдэд таниулж ойлгуулах цаг нь болсон гэдгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хөндсөн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “2012 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулинд аймаг, нийслэлийн хүн амыг ялгавартайгаар тогтооно гэж заасан байсан. Энэ заалтын дагуу өмнөх сонгуулийн тойрог, мандатыг ялгавартай тогтоож ирсэн. Жишээ нь, аймгийн дунджаар 40 мянга гаруй хүнд нэг мандат ногдож, нийслэлд 80 мянга гаруй хүнд нэг мандат ногдож байсан. Одоогийн үйлчилж буй хуулиар ялгавартай тогтоон гэсэн заалт нь байхгүй учраас улсын дундажтай адилтган 63 мянган хүнд нэг мандат олгох шаардлагатай болсон. Сонгуулийн тухай хуулийг УИХ, байнгын хороогоор хэлэлцэж байхад Сонгуулийн ерөнхий хороо энэ талаар санал тавих гэхэд хүлээж аваагүй.

Бидэнд саналаа хэлээд оруулах олон санал байсан.

Өмнө хийгдэж байсан тооцоллын дагуу энэ саналыг оруулж ирсэн” гэсэн тайлбар хийсэн юм.

Дээрх асуудалтай холбогдуулж гишүүд саналаа хэлэн улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад бүхий л саналууд унасан. Тодруулбал, Дорнод, Хэнтий, Завхан, Увс аймгийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулах, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх санал тус бүр унасан.

Мөн Хан-Уул дүүрэгт Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгох санал унасны зэрэгцээ Дундговь, Говьсүмбэр аймаг нэг мандаттай байх санал ташраараа унасан юм. Гэхдээ энэ санал чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “босоод” ирэх бололцоотой.

Г.ДАРЬ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-29 202.9.41.14

МАНгарууд хөдөөгийн цөөхөн ард түмнийг хулхидаж сонгуульд ялахад амар гэсэн тактик барьж байна.Наад новшнууд чинь ийм балиар юм л хийнэ,түүнээс өөрөөр хийсэн бүтээн байгууллалтын ажил юуч байхгүй чадахчгүй

Zochin 2016-01-29 122.201.24.49

Hotiin irged hedeenii irgedtei adil sanaltai baikh estoi, undsen huuliar bidend olgogdson erh shuu!!!

Зочин 2016-01-29 203.91.118.70

Тэр мөнгө нь хүүхдийнх нь л хармайнд ороо биз дээ?

Зочин 2016-01-29 59.153.115.168

Батүүл иргэдээ хотыг цэьэрлэж байгаа. Тожилтын. Ажилтанаа сайханхүнлэосэн ньард иргэдийн таашаал хүртсэн Батүүлээр25 жил хотыггрё болтол ажиллууланам

Зочин 2016-01-29 203.91.118.70

Цаад Бат-Үүлийгээ л шахаж ажиллуул.

Зочин 2016-01-29 202.9.41.21

ЭРГҮҮ АЛ МИНЬ ҮХЭРТЭЙГЭЭ ЦУГ ХӨДӨӨ ОЧИЖ МӨӨР

Зочин 2016-01-29 202.9.41.21

ӨДӨР БҮР УТААГААР ХҮН ХОРДОЖ ҮХЭЖ ӨДӨР БҮР БАГАЧУУД ХАР ТУГАЛАГААР АМЬСГАЛЖ ХОРЫГ НЬ БИЕДЭЭ ШИНГЭЭЖ АМЬДАРЧ БАЙХАД НИЙСЛЭЛД ШИЙДЭХ АСУУДАЛ БАГА БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА НАМ НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭРХГҮЙ

Хөдөөний хүний санал хотынхтой тэнцүү байх ёстой. 2016-01-29 49.173.8.35

Хөдөөний мандатыг хасаж хотынход нэмнүү, загсаалтаас хасаж хотод нэмнүү, эсвэл бүр УИХ-ын гишүүдийн тоог нэмнүү ердөө хамаагүй, гагцхүү хотын нэг хүний санал хөдөөний нэг хүний саналтай тэнцүү байх ёстой. Сонгуулийг хойшлуулж байгаад ч болов энэ асуудлыг шудрагаар шийдэх ёстой.

Хөдөөний хүний санал хотынхтой тэнцүү байх ёстой. 2016-01-29 49.173.8.35

Хөдөөний мандатыг хасаж хотынход нэмнүү, загсаалтаас хасаж хотод нэмнүү, эсвэл бүр УИХ-ын гишүүдийн тоог нэмнүү ердөө хамаагүй, гагцхүү хотын нэг хүний санал хөдөөний нэг хүний саналтай тэнцүү байх ёстой. Сонгуулийг хойшлуулж байгаад ч болов энэ асуудлыг шудрагаар шийдэх ёстой.

Зочин 2016-01-29 202.9.41.21

АН МАНы ЗӨРЧЛӨӨС БОЛООД НИЙСЛЭЛИЙНХЭН ӨВӨЛДӨӨ УТААГААР ЗУНДАА ЖОРЛОНГООР АМЬСГАЛДАГ ХАГАС САНАЛТАЙ ХАГАС ХҮН БОЛЖ ХУВИРАВ

Зочин 2016-01-29 59.153.87.16

та нар 5 толгои оюутолгои ноён уул зарна гэж нууц хувилдаан өрнүүлэхээс өөр хэрэгтэи юмаа хииж чадахгүи баина.

Зочин 2016-01-29 59.153.113.26

Гишүүдийнхээ тоог нэмээч ээ. Хууль хэлэлцэж байгаа нь хэдхэн л нөхдүүд харагдах юм.Цөөдөөд байх шиг...120 хүн болго. Тэгээд эрдэмтэн болон хуульчдыг жагсаалтаар, квотоор оруулдаг байвал...

Хэцүү асууд***** 2016-01-29 150.129.140.192

АН-ын хөдөөнөөс нэр дэвшиж сонгогдохоор бодож байгаа гишүүдэд намын шийдвэрээ дагахад хэцүү.Яагаад гэвэл, МАН-ынхан "нөгөө хөдөөний та нарыг хүн гэж үзээгүй АН-ын нөхөр чинь ичих ч үгүй энд та нарын толгойг эргүүлээд, дахин сонгогдох санаатай явж байна" гэж сөрөг сурталчилгаа хийнэ.

Зочин 2016-01-29 203.91.118.70

Энэ чинь явж, явж казино Баттулгын л шорон санаа шүү дээ.

Зочин 2016-01-29 202.21.110.186

Ойлгохгүй юм. АН-хан оруулсан саналаа унагаасан юм уу

Сонгуулийг хойшлуулаад ч болов зөв шийд 2016-01-29 49.173.8.35

Улсын дунджаар нэг мандатад 63.000 орчим хүн оногдох ёстой. Хөдөөний нэг хүний санал хотын 2-3 хүний саналтай тэнцдэг тийм шудрага бус юм байж болохгүй. Жагсаалтаар орж ирэх 28 хүнээс хасаж байгаад ч болов, хөдөөний нэг хүний саналыг хотын нэг хүний саналтай тэнцүүлэх ёстой. Сонгуулийг хойшлуулаад ч болов зөв шийд.

Иргэний бодол 2016-01-29 150.129.140.192

АН НИЙСЛЭЛД, МАН ХӨДӨӨД ГОЛ НАЙДВАРАА ТАВЬЖ БАЙГАА болохоос АН Үндсэн хуулиа мундаг хамгаалаад юм уу, МАН хөдөөнийхөндөө мундаг хайртайдаа ч биш л дээ.Нийгмийн баялгаас ахиухан хүртэх гол арга зам бол сонгууль учраас яалтай ч билээ.ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2016.1.17