Д.Жанчивдоржийн нэрэмжит барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Д.Жанчивдоржийн нэрэмжит барилдаан болно

2010 оноос хойш сар бүр тасралтгүй явагдаж байгаа Увс аймгийн харьяат улсын цолтой бөхчүүдийн цуврал барилдааны үргэлжлэл Зүүнхангай сумын харьяат Монгол Улсын начин, бөхийн жүдо барилдааны олон улсын хэмжээний мастер Д.Жанчивдоржийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон, цагаан сарын сорилго 256 бөхийн барилдаан болно.

Барилдаан маргааш буюу энэ сарын 30-ны өдрийн бямба гаригт 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм.

Нутаг орноо дэмжигч, бөхөө дэмжигчдийг хүрэлцэн ирэхийг Увс аймгийн Зүүнхангай сумын нутгийн зөвлөл албан ёсоор мэдэгдлээ. Билетийг Монгол бөхийн өргөөний кассаар энэ сарын 25-ны өдрөөс эхлэн 5000 төгрөгөөр борлуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж