Боловсролын шинэчлэл үндэсний хэл соёлыг арчин хаях уу? | News.MN

Боловсролын шинэчлэл үндэсний хэл соёлыг арчин хаях уу?

Боловсролын шинэчлэл үндэсний хэл соёлыг арчин хаях уу?

Боловсролын шинэчлэл үндэсний хэл соёлыг арчин хаях уу?

Та бүхэнд "Languageonthemove.com" цахим сайтад нийтлэгдсэн Австралийн Сидней хотын Макварийн их сургуульд доктор, Зүүн Хятадын Багшийн Их Сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн магистр, хэл судлаач, социологич Гэгээнтуул Байлоудын бичсэн "Боловсролын шинэчлэл үндэсний хэл соёлыг арчин хаях уу?" нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Үхлийн хөнөөлт Ковид-19 өвчний аюул буурахтай зэрэгцээд Хятадын хойд нутагт орших Өвөрмонголчуудад шинэ аюул тулгарах болсон нь Хятадын төв Засгийн газраас хэрэгжүүлж буй хоёр хэлний системтэй сургуулиудыг нэг хэлний системд оруулах шийдвэр байв. "Хавар бид Ковид-19-өөр үхэхээс айж байсан бол одоо бид бүрмөсөн устах вий гэхээс айж байна" хэмээн Өвөрмонголын иргэд ярьж байна.

ХОС ХЭЛЭЭР СУРГАХ БОЛОВСРОЛЫН ХОЁР ХЭЛБЭР

Дээрх зүйлийг ойлгохын тулд эхлээд Өвөрмонголын хос хэлний боловсролыг ойлгох хэрэгтэй. Товчхондоо, Өвөрмонголд хос хэлний боловсролын хоёр өөр хэлбэр байдаг. Сүүлийн 73 жилийн хугацаанд хэрэгжиж ирсэн хоёр хэлний бодлогоор бол өвөрмонгол хүүхдэд анхнаас нь хичээлүүдийг монгол хэл дээр заагаад, хоёрдугаар ангиас нь хятад хэл, бичиг, гуравдугаар ангиас нь англи хэл, бичгийн хичээл ордог. Одоо харин тэдний санааг зовоож буй зүйл бол хос хэлний боловсролын шинэ хэлбэр бөгөөд энэ нь монгол хэлээр заадаг байсан бүх хичээлийг аажим аажмаар хятад хэлээр заах болсон явдал юм. Өөрөөр хэлбэл, хятад хэлийг суурь хэл болгон заагаад монгол хэл, бичгийн хичээлийг дагуул хичээл буюу гадаад хэлний хичээл болгон орно гэсэн үг. Үүнийг хос хэлний боловсролын шинэ бодлого гэж нэрлээд байгаа боловч энэ нь үндсэндээ нэг хэлний, ​​хятад хэлээр суурь боловсрол эзэмшүүлнэ гэсэн үг юм.

2020 оны наймдугаар сарын 26-ны өдөр гаргасан баримт бичгийн дагуу энэ есдүгээр сараас эхлэн зөвхөн Өвөрмонголын хос хэлний сургуулиудад ашиглагддаг хятад хэл, бичиг үсгийн сурах бичгийг Хятад даяар хэрэглэгддэг үндэсний хэл, бичгийн сурах бичгээр солих шаардлагатай болж байгаа. Уг сурах бичгийн өвөрмонгол хүүхдүүд нэгдүгээр ангиасаа хэрэглэж эхлэх ба энэхүү сурах бичиг нь өвөрмонгол хүүхдүүдийг үздэг хятад хэл, бичгийн сурах бичгээс агуулгын хувьд илүү. Тиймээс өвөрмонгол хүүхдүүд хятад эх хэлтэй үе тэнгийнхэнтэйгээ ижил түвшний сурах бичиг хэрэглэж, тэдэнтэй харьцуулагдсан үнэлгээгээр суралцах шаардлага үүсч байгаа юм. Өөр нэг нарийн өөрчлөлт бол хичээлийн нэр. Тухайлбал, хятад хэл, бичгийн хичээлийг (хятадаар 汉语 文) Хэл, бичиг (хятадаар "语文") болгоод монгол хэлний хичээлийг “Монгол хэл, бичиг” болгосон. Үүнээс өмнө “Монгол хэл, бичиг”-ийн хичээл нь дээрхтэй адил “Хэл, бичиг” байв. Үүнээс үндсэн хичээл нь хятад хэл, дагуул хичээл нь монгол хэл болсон байгааг харж болно.

ШИНЭ ЗАГВАР НЬ ӨВӨРМОНГОЛ СУРАГЧДЫН БОЛОВСРОЛЫН АМЖИЛТЫГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙНА

Энэхүү шинэчлэл нь хэд хэдэн асуудал үүсгэж байна. Нэгдүгээрт, монгол хэлээр ярьдаг хүүхдүүд хятад хэл, бичгийн шинэ хөтөлбөрийг хятад хүүхдүүдийн хурдаар сурахад хүндрэлтэйн дээр, эх монгол хэлээрээ уншиж бичихэд асууудал үүснэ. Мөн энэхүү шинэ систем нь сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх юм. Хоёрдугаарт, их сургуульд элсэх шалгалтыг өвөрмонгол сурагчдад зориулж шинэчлэх эсэх асуудал. Одоо Монгол дунд сургуулийн (монгол хэл дээр суурилан хичээллэдэг) сурагчид их сургуулийн элсэлтийн шалгалтанд хэрхэн оролцож байгааг товч тайлбарлая. Ерөнхийдөө элсэлтийн шалгалтын материалыг хятад даяар нэг стандартын дагуу хятад хэл дээр бичиж, боловсруулдаг ч өвөрмонгол сурагчдад тусгайлан зориулж монгол хэл рүү хөрвүүлдэг. Өвөрмонголоос гадна үндэсний цөөнхийн өөр таван хэл рүү хөрвүүлдэг ба эрэлтээс хамаарч солонгос хэл рүү хөрвүүлэх шаардлага зарим үед гардаг. Жилд дунджаар 12,000 орчим өвөрмонгол хүүхэд ийм хөрвүүлсэн элсэлтийн шалгалт өгдөг. Улс даяар их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад заавал хэлний бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд Өвөрмонгол шалгуулагчдын хувьд хамгийн их ялгаатай зүйл бол энэ бүрэлдэхүүн хэсэг юм. Тэдний хувьд гадаад хэл буюу хятад хэл, бичгийн хичээл нийт онооны 70 хувийг эзэлдэг бол англи хэлний хичээл үлдсэн 30 хувийг эзэлдэг. Тэгэхээр цөөнх болсон өвөрмонгол сурагчдын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад хятад хэлний шалгалтыг ямар байдлаар авах вэ? гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Одоогийн байдлаар эрх баригчдын гаргасан баримт бичигт энэ чухал асуултад хариулсан заалт байхгүй байна. Мэдээжийн хэрэг, өвөрмонгол сурагчид хятад хэлээр ярьдаг оюутнуудтай өрсөлдөх нь харьцангуй ойлголт тул шалгалтын материалыг ижил түвшинд бэлтгэх нь шударга бус.

ХЭЛНИЙ ШИЛЖИЛТ НЬ МОНГОЛ ХЭЛИЙГ ХАВЦЛЫН ИРМЭГ РҮҮ ТҮЛХЭХ БОЛНО

Монгол хэл аль хэдийн хамгийн эмзэг бөгөөд нэн ховордсон хэлний ангилалд ороод байна. Өнөөгийн Өвөрмонголд эцэг эхчүүдийн 40 хүрэхгүй хувь нь хүүхдүүдээ монгол хэлтэй сургуульд сургадаг бол үлдсэн хувь нь хятад ерөнхий боловсролын сургуульд сургадаг. Ийм нөхцөл байдалд дээрх шинэчлэл нь аль хэдийн үгүй болох аюул нүүрлээд буй монгол хэл, соёлыг Хятадад уусан, бүрмөсөн алга болох ангал руу түлхэж байна. Гэр зуураа хэрэглэдэг монгол хэлээ арай ядан залуу үедээ дамжуулж байхад нь боловсролын шинэчлэл гэх зүйл бүрмөсөн таслах болоод байна.

ХОС ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН АШИГ ТУС

Би хувьдаа ӨМӨЗО-ы хос хэлний боловсролын системийн ашиг тусыг хүртэж байсан. Намайг дөрөвдүгээр ангид байхад аав, ээж маань гэрээс гурван цагийн зайд байрлах, шавар шалбааг ихтэй, хайрган хучилттай хөдөөний замаар явж очдог сургуульд оруулж билээ. Анх тэр сургуульд шилжиж ороод шинэ орчиндоо дасах гэж нэлээд будилсан ч сүүлдээ гудамж, олон нийтийн газар хаа сайгүй хятадаар ярьдаг хүмүүсийн дунд багш нар, ангийнхан, дотуур байрны нөхөд гээд бүгд монгол хэлээр ярьдаг сургууль минь л надад хань болж, тэр газар л миний хамгийн аюулгүй байх газар мэт санагдах болсон юм.

Арван настай намайг хожим хотын шинэ орчинд шилжиж, монгол угсаатны хийгээд хятадын соёлтой аль алинтай нь  танилцуулахад миний сурдаг байсан хос хэлний сургууль л гүүр болсон. Ер нь судалгаанаас ч харахад, бидэн шиг үндэсний цөөнхүүдийн хувьд тухайн үндэсний багш болон сургуулийн орчин нь нутгийн уугуул хүүхдүүдийн цаашдын ирээдүйд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эсрэгээрээ, ердийн боловсролын тогтолцоо нь үндэсний цөөнхүүдийн хүүхдүүдийг хэрхэн эмгэнэлтэй байдалд хүргэж буйг Австралийн хойд нутгийн уугуул иргэдийн хүүхдүүдийн тухай “In My Blood It Runs”  баримтат киноноос харж болно.

Хэрэв хуучин хос хэлний системийг “булшилбал” уг киноны гол дүр болох 10 настай Аррернте үндэстэн хүү Дүжуаний араас орж, хоёр ертөнцийн зааг дээр гацах болно.

УЛАМЖЛАЛТ ХОС ХЭЛНИЙ СИСТЕМ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ НЬ НОТЛОГДСОН

Үндсэн хичээлүүд бүгд монгол хэлээр орж, хятад, англи хэлийг тусад нь заадаг тогтолцоо нь 73 жилийн турш төлөвшсөн, хос хэлээр ярьдаг өвөрмонголчуудын нөхцөл байдалд хамгийн тохирсон систем гэдэг нь нотлогдсоор ирсэн.

Олон тооны эрдэмтэн, зохиолч, зураач, орчуулагч, багш болон бусад нарийн мэргэжлийн хүмүүс бүгд л энэхүү хос хэлний боловсролын ач тусыг хүртэж яваа хүмүүс. Түүгээр ч барахгүй энэ жил хос хэлтэй, монгол дунд сургуулийг төгссөн төгсөгч нар Хятадын хамгийн нэр хүндтэй Бээжингийн их сургууль, Тонжи их сургууль зэрэг шилдэг их дээд сургуулиудад элсч, хятад дунд сургуулийн төгсөгчдөөс илүүрхсэн.

Мөн одоогийн хос хэлний боловсролын систем нь Хятадын хойд нутгийн үндэстэн хоорондын харилцаа, ард түмний эв нэгдэлд сайнаар нөлөөлдөг. Харин үүнийг шинэчилснээр энэ бүхэн өөрчлөгдөх болно. Үүний тод жишээ бол Оросын үндэсний цөөнх болсон буриадууд юм.

БАРУУНЫ ЖИШЭЭГ ДАВТАХ ГЭЖ БУЙ ХЯТАДЫН ЦӨӨНХҮҮДИЙН ХАРАНХУЙ ИРЭЭДҮЙ

Түүх, улс төрийн боловсрол, ёс суртахууны хичээлүүдийг 2021 оноос эхлэн өвөрмонгол сургуулиудад хятад хэлээр заадаг болохоор шинэ журамд дурджээ. Ингэснээр хэдэн жилийн дараа монгол хэл, соёл, боловсролын салбартай холбоотой бүхий л монгол багш, сурах бичгийн орчуулагч, нийтлэлч, зохиолч болон бусад олон хүмүүс амьжиргаагаа алдах болно. Үүнийг дагаад өнөө үед цэцэглэн хөгжиж буй телевиз, дижитал медиа, монгол хэлээр түмэнд хүрдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хумигдаж, цаашлаад бүрмөсөн үгүй болно.

Ингээд бүх хичээл хятад хэл дээр ордог болчихвол их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт ч удахгүй нэг ижил стандартын дагуу зохион байгуулагддаг болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй элсэлтийн шалгалтад өвөрмонгол сурагчид сая сая хятад төгсөгчтэй өрсөлдөх шаардлага бий болох ба тэд дээд боловсрол, хөдөлмөрийн зах зээлээс гадуурхагдаж, системтэйгээр хасагдах нь дамжиггүй. Энэ нь тэднийг Австралийн Абориген, Торрес Стрэйт Айлендерс зэрэг барууны үндэсний цөөнхүүдийн нэгэн адил нийгмээс арчигдахад хүргэнэ. Яг л үүн шиг уугуул монголчуудын дотоод колоничлол туйлдаа хүрч, Хятадад монгол хэл соёл нь үүрд устах болно.

Энэ байдлаар цааш үргэлжилбэл ойрын хэдэн арван жилд олон тооны ажилгүй, ядуу, институцээр ялгаварлан гадуурхагдсан монгол угсаатан болон бусад үндэсний цөөнхүүд бий болж, тэдгээр нь эргээд Хятадын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд урьдчилан тооцоолоогүй олон бэрхшээлийг үүсгэх болно. Ийм үр дагаврыг Хятадын нэрт эрдэмтэд Ма Рун, Ху Анганг, Ху Ляньхе зэрэг цөөн хэдэн эрдэмтэн судлаачид зоригтойгоор тайлбарлаж, угсаатны асуудалд маш мэдрэмжтэй хандах хэрэгтэйг сануулсан.

Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчдын угсаатны бодлого эрс өөрчлөгдсөн нь өвөрмонгол, солонгос, ганьсу, жилинь, ляонин, Чинхай гэх мэт төдийлөн асуудал дагуулдаггүй, нам жим үндэстний цөөнхүүдийг цочроож эхэлсэн. Энэ бүхэн ямар үр дагавартай вэ? Хэнд ашигтай вэ? Үнэхээр ч өнөөг хүртэл монгол хэлээр ярьдаг олон мянган хүн хятад хүний тоонд ороод явж байгаа ба тэд ийм шийтгэл хүлээх ямар нэгэн салан тусгаарлах үзэл зэрэг үйлдэл гаргалгүй ирсэн. Нэгэнт мөхлийн ирмэгт тулж ирсэн, энэ хэлээр ярьдаг хүмүүс хэний ч анхаарлыг татаж, асуудал үүсгэдэггүй хэлийг устгах шаардлага бий гэж үү?

СУРГАЛТЫН ШИНЭ СИСТЕМИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Эдүгээ монголчууд дээрх хүлцэнгүй байр сууриа үл харгалзан шинэчлэлийн эсрэг тэмцэж байна. Тэд Үндсэн хууль, Үндэстний цөөнх болон Боловсролын тухай хууль, Монгол хэлний тухай хуулиуд болон тэдгээрийн дүрэм журмыг зөрчин хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэл гэх зүйлд сэтгэл дундуур байна. Шинэчлэлийг хэрэгжүүлэх энэхүү далд, хууль бус арга хэлбэр нь Өвөрмонголд төдийгүй Хятадаас гадна Япон, Европ дахь өвөрмонголчуудын эсэргүүцэлтэй тулгарч байна. Эхэндээ энэ оны зургадугаар сараас эхлэн хос хэлний боловсролын эхний категорийг цуцлах тухай "цуурхал" гарсан бөгөөд энэ зуны турш энэ сэдэв тасралтгүй яригдсаар байсан ч албан ёсны баримт бичиг байхгүй тул үүнд нэг их ач холбогдол өгөөгүй нь үнэн.

Гэтэл хичээлийн шинэ жил, есдүгээр сарын 1-нээс ердөө долоохон хоногийн өмнө гэнэт л Өвөрмонголын Боловсролын Товчооноос дээрх “цуу яриа”-г баталсан баримт бичиг гаргах нь тэр. Одоо өвөрмонгол эцэг эхчүүд шинэчлэлийн эсрэг идэвхтэй кампанит ажил явуулж, хүүхдүүдээ буцааж сургуульд оруулахаас татгалзаж байна. Гэсэн хэдий ч багш, төрийн албан хаагчдыг дуугүй болгож, үгээ хэлэх юм бол ажилгүй болгоно гэж сүрдүүлж байна. Бусад монголчуудын хувьд Соёлын хувьсгалын үеийн хий үзэгдэл мэт дурсамж нь тэднийг “хүлж”, хэлийг нь “түгжжээ”.

Өвөрмонголд өрнөж буй эсэргүүцлийн зорилго нь шинэ сургалтын хөтөлбөрийн агуулгаас татгалзах биш харин үүнийг бүгдийг нь хятад хэлээр заах гэсэн оролдлогыг цуцлах явдал юм. Өвөрмонголчууд шинэ сурах бичгүүдийг сүүлийн 73 жилийн турш хийж байсан шигээ монгол хэлнээ хөрвүүлж, өөрсдийн хэлээр заана гэдэгт найдаж байна. Тиймээс бидний зорилго бол хос хэлний боловсролын анхны загварыг хадгалах явдал бөгөөд энэ нь монгол хэлний дархлааг баталгаажуулахаас гадна олон үндэстнээс бүрдсэн хятад улсын урт хугацааны хөгжил дэвшил, тогтвортой байдлыг хангах нэгэн тулгуур билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-01 202.126.88.151

Хятадууд дотооддоо бүх зүйлээ хийж бүтээж үйлдвэрлэж чаддаг болохоор Монгол хэл байтугай Англи хэл ч сурах шаардлагагүй байдаг биз.
Хариг манай хувьд бидний амьдрал бүх юм импортоос 200% хамаарч бн. Хятад ганц өдөр л хилээ хаахад нилээн эвгүйрнэ дээ….

Avatar

Zocnin 2020-09-01 68.145.61.75

Mongol hel maani buh mongolcnuudiig maani negtgej bgaaundesnii maani tom soyol Huatadiin zasgiin gazar taiwan amidarcn bsan undesnii tsoonh mongolcnuudiigiin itgeliig aldaj ehellee Uwurlocnid maani ur huudee Undes ex oron Mongol ulsfaa surgaj ehleh bhdaa

Avatar

Зочин 2020-09-01 202.126.90.58

Солонгос Япон зэрэг улсууд Ханзаар бичнэтгэж туйлширдаггүй тэд хялбаршуулсан Хангыл Харагана Китагана зэрэг хялбар үсэг ашиглаж харилцдаг.
Манайхан шал туйлшрамтгай юм ….Уйгуржин Монгол бичиг хэрэглэвэл мэдлэг боловсрол нимгэн мунхаг ард түмэн чинь бүүр тэнэж дуусна…..болио зүгээр Крилл бичгээ ашиглад Англи Хятад хэлээ л сайн сур.

Avatar

Монгол 2020-09-01 139.5.216.69

Монгол хэл бичгийг ад үздэг хүмүүс харийн захиалгатай, харийн харамжтай байдаг юм. Энэнийг зохигсод нь мэддэг юм гэсэн.

Avatar

Talarhlaa 2020-09-01 67.81.184.102

MONGOL iin bolovsroliin yam Cambrage iin yamd ajlaa ogch halagdahaasaa omno anhaarah zuil!
Herev MONGOL tor orshin togtnoj b.gaa bol
1.Cambrage iin surgaltaas tatgalz!
2.Gadaad heliig 5rangias uragchid songuuloh zamaar zaah
3.Mongoliin undesnii bichgiin(huuchin bichig) hicheeliig dund angias huuhed burt zaaj,8r angid ni ulsiin shalgalt avch bh heregtei
Harin etseg,eh,ahmaduudad oroin surguuliar zaaj ehelmeer b.a

Avatar

Буянт 2020-09-01 202.9.46.97

Уйгаржин, кирилл бичгийн аль алинаас эртхэн татгалзаж ганц нэг хятад ханз цээжилж байсан нь өлзийтнй байх оо. Хятад манай руу ород ирвэл ямар ч байсан аяга хар цай, ганц мантууны хэлтэрхий олдож юуны магад,

Avatar

Зочин 2020-09-01 192.82.78.66

Хахаха үнэн байж магад

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-09-01 139.5.216.69

Монгол бичиг бол уйгаржин биш. Эртний Согдын бичгээс Монгол Уйгар хоёр зэрэг жишээ авч өөр өөрийн бичгийг зохиосон гэдгийг түүхийн шинжлэх ухаан аль эрт тогтоосон шүү дээ. Энэ нээлтийг хийсэн эрдэмтэн докторын зэрэг хамгаалж, Монгол улсын төрийн шагнал хүртсэн.

Avatar

Zochin 2020-09-01 66.181.185.151

Yun teneg yum bichdeg durak ve

Avatar

chi bid nar 2020-09-01 185.217.117.64

oilgohgui tolgoi mini duugai suuj bai

Avatar

Zochin 2020-09-01 66.181.185.151

Mongold baigaa hyatad surguuliudiig bolimoor yum hyatad hel 1 r angias uzsenees eh helee uzej baisan ni deer surah huseltei ni ahlah angiasaa uzej ehelne bizde

Avatar

Зочин 2020-09-01 103.229.178.10

aguu hyatad uls mandan badrag mongol bol hyatadiin salshgui neg heseg! udahgui ar mongoliig aguu hyatad uls uurtuu negtgeh bolno

Avatar

Зочин 2020-09-01 202.179.15.3

ДЭЛХИЙН БҮХ МОНГОЛЧУУД ОДОО Л НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. ХЯТАДИЙН ХЯТАДЧИЛАХ БОДЛОГО ХҮЧЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.. МОНГОЛ УЛС ТЭР ТУСМАА БҮХ МОНГОЛЧУУДАА УРИАЛАН ТЭРГҮҮН ЭГНЭЭД ОРОЛЦОХ ҮҮРЭГТЭЙ ЭНЭ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ МАНЫГ АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.. МОНГОЛЧУУДАА..

Avatar

Зочин 2020-09-01 202.179.15.3

ХЯТАД СУРГУУЛУУДИЙГ ХААЯ ХЯТАДАДЫН КИНО ГАРГАЖ БАЙГАА МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗЫГ ХААЯ

Avatar

Монгол 2020-09-01 139.5.216.69

Үндэсний телевиз хятад кино арай гаргадаггүй биз дээ. Битгий худлаа донгосоод бай. Хэрэв тийм бол Монголын Үндэсний телевиз биш Хятадын Үндэсний телевиз болно шүү дээ.

Avatar

/*-*/ 2020-09-01 49.0.212.4

"Бээжин хотын залуус" гэсэн савангийн дуурийг гаргаад бараг 6 дахь жилдээ явцгааж байгаа

Avatar

Ovgon 2020-09-01 202.55.188.35

Orosod ezlegdsen manai buriad, tuva, halimagt bas buh surgaltiig oros hel deer hiideg, umhii orosuud ene uusgah bodlogiig buur 100 jiliin omnoos hiisen, odoo hiataduud duuraij bna. Buriad tuvad odoo mongol heltei hun baihgui bolson. Fashist oros, kommunist hiatad sonotugei

Avatar

МОНГОЛ 2020-09-01 202.179.15.3

ДЭЛХИЙН БҮХ МОНГОЛЧУУД ОДОО Л НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. ХЯТАДИЙН ХЯТАДЧИЛАХ БОДЛОГО ХҮЧЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.. МОНГОЛ УЛС ТЭР ТУСМАА БҮХ МОНГОЛЧУУДАА УРИАЛАН ТЭРГҮҮН ЭГНЭЭД ОРОЛЦОХ ҮҮРЭГТЭЙ ЭНЭ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ МАНЫГ АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.. МОНГОЛЧУУДАА..

Avatar

Монгол 2020-09-01 139.5.216.69

Өвөрмонголд монгол хэлийг хөнөөх бодлогыг эсэргүүцэж байгааг манай улсын иргэд дэмжихгүй бол тун удахгүй Монгол Улсад монгол хэлийг доройтуулж эхлэнэ шүү. Тэрний бааз суурь Монголд байгуулсан хятад сургуулиуд ч болж мэднэ. Ер нь Монголд хэдэн хятад сургууль байдаг юм бол оо? Мэддэг хүн байна уу?

Avatar

ЗОЧИН 2020-09-01 202.179.15.3

ДЭЛХИЙН БҮХ МОНГОЛЧУУД ОДОО Л НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. ХЯТАДИЙН ХЯТАДЧИЛАХ БОДЛОГО ХҮЧЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.. МОНГОЛ УЛС ТЭР ТУСМАА БҮХ МОНГОЛЧУУДАА УРИАЛАН ТЭРГҮҮН ЭГНЭЭД ОРОЛЦОХ ҮҮРЭГТЭЙ ЭНЭ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ МАНЫГ АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.. МОНГОЛЧУУДАА..

Avatar

ИРГЭН 2020-09-01 202.179.15.3

ХЯТАДИЙН КОМНИСТУУД БОДЛОГҮЙ ЮМ ХИЙЖ БАЙНА. ХЯТАД БИШ Л БОЛ ӨӨРСДИЙН ТҮҮХ ХЭЛ СОЁЛОО ХАМГААЛАХ НЬ ГАРЦААГҮЙ ЭЭ.. ҮҮНЭЭС БОЛЖ ХЯТАД УЛС ЗАДАРЧ БОЛОХ ЮМ. ӨНӨӨДӨР СУУРЬ НЬ ТАВИГДАЖ БАЙНА..ХҮЧЭЭР ДАРАХ ГЭЖ ОРОЛДОХ Л БАЙХ ГЭХДЭЭ ХҮН ТӨРЛӨХТӨН ТЭДНИЙГ ХАРЖ БАЙГАА..

Avatar

Зочин 2020-09-01 43.242.242.59

Монгол улсын засгийн газар, Ерөнхийлөгч нийт монголчуудынхаа төлөө үгээ хэлж эх хэлээрээ хичээл номоо үзэх хүнийүндсэн эрхээ эдлүүлэх тал дээр БНХАУ-ын төрийн тэргүүн, засгийн газарт албан бичиг хүргүүлэх нь зөвөө. Мөн дэлхийн олон улсад сурч амьдарч байгаа нийт монголчуудадхандан тухайн улсад байдаг БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө жагсаал цуглаан хийлгэж дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах нь зөв. энэ ажлыг манай Гадаад хэргийн яам зохион байгуул.

Avatar

Монгол 2020-09-01 139.5.216.69

Та сэрүүн зүүдэлж байна даа. Монгол хэл, соёлоо гэж дуугарах дарга одоо ганц ч байхгүй. Харж л байгаарай.

Avatar

Зочин 2020-09-01 43.242.242.59

Төрлөх хэлээрээ ярьж бичиж сурах нь хүний үндсэн эрх шүү дээ. Гэтэл фашист дэглэмтэй ч оронд байдаггүй харгис шийдвэрийг БНХАУ-ын засгийн газар гаргалаа. үүгээрээ энэ улс болүндэсний цөөнхөө уусгах бодлого явуулдаг дарангуйлагч дэлхий хамгийн новшийн орон гэдгээ харууллаа. Дэлхийн олон хөгжилтэй орон БНХАУ-д дургүй байдаг. Учир нь тэд ийм новшийн учраас тэгдэг байсан байна. Монгол улсад хятад хэлээр хичээл заахыг хориглох шаардлагтай байна. Бид үүнийг шаардаж байна.

Avatar

Зочин 2020-09-01 192.82.74.101

Шинэ загвар нь Монгол Улсын боловсролын амжилтыг эрсдэлд оруулж байна

Энэ дэд гарчгийг засна уу

Avatar

Ovgon 2020-09-01 202.55.188.35

Orosod ezlegdsen manai buriad, tuva, halimagt bas buh surgaltiig oros hel deer hiideg, umhii orosuud ene uusgah bodlogiig buur 100 jiliin omnoos hiisen, odoo hiataduud duuraij bna.

Avatar

Зочин 2020-09-01 122.201.19.99

Fuck China

Avatar

Зочин 2020-09-01 66.181.178.10

ЯГ ЮУ ХҮСЭЭД БАЙНА АА.УГААСАА Л УСТГАНА УУСГАНА ҮГҮЙ ХИЙНЭ ГЭДЭГ ЧИНЬ ХЯТАДЫН ҮНДСЭН МӨН ЧАНАР. БУРИАДУУД ЮУГААРАА ДЭЭР БАЙГАА ЮМ БЭ?МОНГОЛЧУУДЫГ ХЭН ХАЙРЛАНА ГЭЖ БОДООВ.БИДНЭЭР АХ ДҮҮСИЙГ НЬ ОРОС ХЯТАДААР НЬ ДУУДААД ХАРААЛГУУЛДАГ. ТЭР БИТГИЙ ХЭЛ ХАЛХ ДҮРВЭДЭЭР ХЭРЭЛДҮҮЛДЭГ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-09-01 139.5.216.69

Энэ үнэн шүү. Биднийг халх, дүрвэд, буриад гэж хооронд нь тангараг тасруулж, бусарган хөнөөх бодлогыг далдуур явуулдаг. Даанч харамсалтай нь бидний зарим маань тэр хорон санаанд нь урхидуулж, хариад хэдэн сохор зоос олж долоодог юм даа. Ай хөөрхий бид нар яана даа? !

Avatar

Irgen 2020-09-01 70.181.124.42

Manaihan yu bolj baina daa.ih uhaantnuud kembrij geed nyyr mongoloosoo urvaj ireedyigee syitgeh tuhai cecerhej baina.yniig ard olnooroo taslan zogsooh heregtei.huursun ih hurliin gishyydiig ergyylen tatah heregtei

Avatar

Зочин 2020-09-01 112.72.9.150

Аль монголын тухай бичээд байгаам бэ?! Беен холион бантан. Хятадын хувьд том гурнууд ундэсний хэлийг хамгаалах нь ундсэн уурэг нь юм. Монгол уйгаржин хэрэглэх гэсэн нь орчин цагийг угуйсгэсэн, шинжлэх ухааны эсрэг уйлдэл болсон. Ундэсний цеенхийн соелыг хамгаалах асуудалд бол анхаарах естой л доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж