Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгалын хамтлагууд болох хөвгүүдийн BTS болон охидын Blackpink нар өнгөрөгч наймдугаар сарын 30-нд зохион байгуулагдсан MTV Video Music Awards-аас шагнал хүртлээ. Дэлхийн алдарт хөгжмийн MTV телевизээс жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг шагнал гардуулах ёслолын арга хэмжээний энэ жилийн “Шилдэг хамтлаг”-аар BTS тодорсон бол энэ зуны шилдэг дуугаар Blackpink хамтлагийн “How You Like That” тодорчээ.
Тэд "MTV Video Music Awards"-аас шагнал хүртсэн анхны өмнөд Солонгос хамтлагууд болжээ.
BTS хамтлагтай “Шилдэг хамтлаг” шагналын төлөө 5 Seconds of Summer, Twenty One Pilots, Blackpink тэргүүтэй есөн хамтлаг өрсөлджээ. Харин Blackpink хамтлагтай “Энэ зуны шилдэг дуу” шагналд Карди Би, Майли Сайрус, ДиЖэй Халид, Дуа Липа, Тэйлор Свифт нар өрсөлдсөн аж.
Бусад шагналын тухайд гэвэл The Weeknd-ийн "Blinding Lights" шилдэг дууны клипээр, Лэйди Гага болон Ариана Гранде нарын “Rain on ME” дуу энэ оны шилдэг дуугаар тус тус тодорчээ. Мөн Лэйди Гага "Оны шилдэг уран бүтээлч" болсон бол хамтдаа хийсэн шилдэг дуугаар Лэйди Гага болон Ариана Гранде нарын “Rain on ME” дуу шалгарсан байна.
Сарангэрэл 2020-09-01 202.126.90.24
Uneheer ih zuil ahiad bicheeree huleej bn shuu
Зочин 2020-09-01 202.126.90.10
goe bailaa bayrlaa
rose 2020-09-01 66.181.161.92
b
Rose 2020-09-01 66.181.188.56
Үнэхээр үн
blink 2020-09-01 202.9.40.41
BLACKPINK IS THE REVOLUTION
Зочин 2020-09-01 103.140.11.186
Hoyuulaa l umnud solongsiin mundag 2 hamtlaguud ym da. Huwgvvdiins ni BTS Ohiduudaas ni Blackpink bvgdend ni AMJILT Minii hairtai hamtlaguud
Зочин 2020-09-01 202.126.90.59
BTS хамтлаг VMA -с
Best pop
Best kpop song
Best Choreography шагнал хүртсэн шдээ 😊бүгдийг нь бичвэл сайн байсан юм.
Зочин 2020-09-01 121.135.203.97
Эд нарын компани нь сайн ажилладаг. Сурталчилгаа гоёж гоодохоос эхлээд. Саяхан онлайн концэрт хийж маш их мөнгө олсон байна