Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандат тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй аж.

Үүний өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэхэд бүлгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд бүгд унасан. Тиймээс бүлэг энэ асуудал чуулган руу орж хэлэлцэгдэхийн өмнө саналаа багцлан авч гарах арга замыг эрэлхийлж буй нь энэ бололтой.

Бүлгийн хуралдаан дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж