Асашёорюүгийн үргэлжлэл ХОШОРЮҮ | News.MN

Асашёорюүгийн үргэлжлэл ХОШОРЮҮ

Асашёорюүгийн үргэлжлэл ХОШОРЮҮ

Асашёорюүгийн үргэлжлэл ХОШОРЮҮ

Мэргэжлийн сүмогийн ирэх есдүгээр сарын Аки башёгийн банзүкэ буюу чансаа өчигдөр (2020.08.31) зарлагдаж, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 16 байр ахин маэгаширагийн нэгдүгээрт эрэмблэгдсэн бол Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү Хошорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн анх удаагаа Макүүчи буюу дээд зиндаанд эрэмбэлэгдлээ. Өдгөө 21 настай тэрбээр ийнхүү дээд зиндаанд барилдах болсноор гадаадын сүмочдоос Макүүчи зиндаанд барилдсан 50 дахь, Монголоос 27 дахь нь болжээ.

Макүүчи зиндааны мэагаширагийн 16-д эрэмблэгдсэн Хошорюү Бямбасүрэн 2018 онд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, үүнээс нэг жилийн дараа 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн жүрёо зиндаанд дэвшин барилдаж эхэлжээ. Тэрбээр өнгөрөгч долдугаар сарын башёд жүрёо зиндааны зүүний зургадугаарт эрэмбэлэгдэн, нийт 15 барилдаан хийж, 10 даван, таван удаа өвдөг шорооджээ.

Хошорюү Бямбасүрэн одоогийн байдлаар мэргэжлийн сүмогийн 16 башёд барилдан 82 давж, 48 удаа өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-09-01 202.131.233.190

СУМОД МОНГОЛ АВАРГУУДЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ИХ АВАРГА БОЛОХ ГАНЦ НАЙДВАР ЧИ ШҮҮ, ХИЧЭЭГЭЭРЭЙ, ДАРУУХАН БАЙЖ, ХАРИН БАРИЛДАХДАА ДАГВАДОРЖ АХ ШИГЭЭ ТҮРГЭН ШУУРХАЙ, ЧӨЛӨӨ ЗАВ ӨГӨХГҮЙ ОЛОН МЭХ УГСРУУЛАН ХИЙЖ, ШИРҮҮН БАРИЛДААНТАЙ ИХ АВАРГА АХЫНХАА БАРИЛААР БАРИЛДАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, АМЖИЛТ ХҮСЬЕ. МАНАЙХАН ХАВ БАРЬЖ АВААД ХУТГАХ, ДЭГЭЭДЭХ, ХАВСАРЧ ХҮЧИЙГ НЬ ДАГУУЛЖ ЗАЙЛАХ,ЦЭЭЖИЙГ НЬ ӨРГӨЖ НОХОЙ МОРДОХ МЭХ ЯАГААД НЭГ ИХ ХИЙДЭГГҮЙ ЮМ БЭ, ХАРАХАД ИЙМ МЭХ ХИЙХЭД Л ӨРСӨЛДӨГЧ АМАРХАН УНАХААР ХАРАГДААД БАЙХ ЮМ.

Avatar

Ах хүн 2020-09-01 202.179.25.229

Амжилт хүсье ! Ахынхаа дутууг гүйцээгээрэй. Ганц хэлэх зүйл харийн хүнтэй суув. Тэгж доошоо битгий ороорой

Avatar

зочин 2020-09-01 202.131.248.226

Бямбасүрэн хүүд амжилт хүсье. Удам сайтай бөхийн үргэлжлэл, сайн барилдаж их амжилт үзүүлээрэй.

Avatar

лам ах 2020-09-01 202.21.109.147

Өвөөтэйгөө овоо адилхан юмаа. Улсын заан долгорсүрэн гуай ч сайхан бөх байсан шүү. Элдэв араншингүй гүндүүгүй сайхан бөх байсан. Өвөөгөө дуурайж шийрийг нь хатаах бизээ. Амжилт.

Avatar

зочин 2020-09-01 66.181.169.108

монголын нэрыг гаргасан аврага болоорой амжилт хүсье

Avatar

Зочин 2020-09-01 202.21.98.138

60хувьтай л юм байна

Avatar

Зочин 2020-09-01 64.119.21.197

Аса бол ганцхан байсан . Өөрийнхөө жим замыг гарга…Аса гуйан муу талыг дууриавал тэгээд дуусаа. Сайн талаас үлгэр аваарай.

Avatar

ЗОЧИН 2020-09-01 202.131.248.226

Хүнийг заавал нэг өөлөх гэж ядаж байх юмаа хүмүүс, энэ хүүхэд өөрөө л барилдаж байгаа байлгүй дээ, зүгээр ерөөвөл ерөөгөөд үгүй бол больчихооч, заавал Аса аврагын муу талыг дууриавал ч гэх шиг, дургүй хүрмээр юмаа

Avatar

Зочин 2020-09-01 64.119.26.237

Олон юм хэлээд яах вэ. Удмынхаа нэрийг Улсынхаа нэртэй хайрлаж хичээж явбал бусдар алзахгүй ээ.

Avatar

зочин 2020-09-01 66.181.166.196

Бас нэг орк нэмэгдэж дээ, удахгүй хөөгдөж ирээд монголыг түйвээх юм байгаа биз дээ

Avatar

б 2020-09-01 64.119.19.18

Өөрөө чадахгүй байж, сайн яваа хүмүүст атаархаж, дандаа муулж явдаг комплектой жинхэнэ орк чинь чи өөрөө байна.

Avatar

зочин 2020-09-01 202.131.248.226

Яг үнэн шүү, өөрөө олиггүй хүн байх дөө кккк

Avatar

ЗОЧИН 2020-09-01 202.131.248.226

Өөөрөө чадахгүй байж хүнд атаархаж үхэх юмаа, ямар байхыг нь чи бас далдыг нь харчихав уу

Avatar

Зочин 2020-09-01 43.242.242.59

Сумог сонирхолтой сайхан болгож, хүлээцтэй ёс суртахуунтай байгаарай. Манай бөхчүүд харьцааны соёл дээр алдах гээд байдаг шүү. Бэртэлтээс хол яваарай. Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-09-01 43.242.242.59

Дүүдээ амжилт хүсье. жолоогоо татаж ёс суртахуунтай ухаалаг байгаарай. Бэртэлт авахаас хол байгаарай. Том бэртэл авбал тэгээд л дуусаа гэсэн үг шүү. Эвгүй өрсөлдөгчтэйгээ бэртэх магадлалтай барилдаан хийвэл ялагдсан нь дээр шүү. Амжил хүсье. Сумог сонирхолтой сайхан болгох бөх дээд зиндаанд гарч ирсэн баярлаж байна. Баридааныг нь тэсэж ядан хүлээж байна.

Avatar

Зочин 2020-09-01 202.9.46.102

Ahiin huuhdiig avga duu gej nerledeg yumuu? Ach zee gedegeer yaridag sanagdaad bhiin.

Avatar

Зочин 2020-09-01 49.0.141.65

Бүл дүү

Avatar

Зочин 2020-09-01 64.119.20.11

Хеегдеж ирээд баар сав тvйвээгээд салахгvй бас нэг сумочтой болох нь дээ!

Avatar

Зочин 2020-09-01 150.129.143.109

Сумоч амархан юм бишvv, захын монгол л тvрvvлж бдаг

Avatar

ГАНАА 2020-09-01 202.72.247.58

ААВЫНХАА ГАРГААГҮЙ, АХЫНХАА АУГАА АМЖИЛТЫГ ЭВДЭЭРЭЙ. УХААНТАЙ ХАРЬЦААТАЙ БАЙГААРАЙ ДҮҮ МИНЬ. БАХАРХАЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж