«Шоовдорлогсод»: Бэнксийн шинэ граффитууд

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

«Шоовдорлогсод»: Бэнксийн шинэ граффитууд

Гудамжны зургийн мастер Бенкси өөрийн шинэ зургаа Кале боомтод байгаа хууль бус дүрвэгсэдэд зориулжээ.

Лондон хот дахь Францын Элчин сайдын яамны байшингийн эсрэг талд гудамжны зураач Бэнксийн (Banksy) шинэ ханын зураг гарч ирэв. Алдартай зураач, Виктор Гюгогийн (Victor Hugo) "Шоовдорлогсод» (Les Misérables) романы баатруудын нэг Козеттагийн дүрийг шинэ бүтээлдээ буулгажээ. Бэнксийн шинэ бүтээл нь Кале боомтын дүрвэгсдийн лагерийн хэрэгт зориулагдсан гэнэ. Францын цагдаагийнхан нэгдүгээр сарын 5-нд дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн юм. Граффит зургийн дор хэргийн бичлэгийн QR-кодыг бичсэн байна.

"Шоовдорлогсод» граффит нь зураачийн дүрвэгсэдэд зориулсан анхны бүтээл нь биш. Тэрээр өнгөрсөн оны сүүлчээр Кале дахь дүрвэгсдийн лагерьт Стив Жобсийн (Steve Jobs) зургийг мөрөндөө шуудайтайгаар, гартаа анхны Apple компьютер барьснаар зурсан байна. Дэлхийн хамгийн том компанийн эзний эцэг нь дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-д гарсан цагаач байжээ.

2015 оны зун Бристолиос холгүй орших Уэстон-сьюпер-Мэр амралтын газар Dismaland: Bemusement Park байгуулсан байгаад түүнийг буулгасны дараа паркаас үлдсэн материалаар дүрвэгсэдэд зориулсан түр хугацааны байр босгосон байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж