УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Гэхдээ дээрх төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унаад байна. Тодруулбал, Дорнод, Хэнтий, Завхан, Увс аймгийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулах санал олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Мөн дээрх саналтай холбогдож нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх санал уналаа.
Хан-Уул дүүрэгт Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгох санал унасан юм. Түүнчлэн Дундговь, Говьсүмбэр аймаг нэг мандаттай байх санал унаад байна.
Г.ДАРЬ