Мэргэжлийн сүмо бөхийн ирэх есдүгээр сарын Аки башёгийн банзүкэ буюу чансаа олон нийтэд ил болжээ. Өнгөрөгч долдугаар сарын башёд маэгаширагийн 17-д эрэмбэлэгдэж байсан Тэрүнофүжи Ган-Эрдэнэ шинэчилсэн чансаагаар зүүний маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэн 16 байр ахижээ.
Намрын башё ирэх есдүгээр сарын 13-наас 27-ны өдрүүдэд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд зохион байгуулагдана.
Маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх болсон Тэрүнофүжи Ган-Эрдэнэ “Би ингэж их хүмүүсийн анхаарлыг татаж байгаа учир дараагийн башёдоо улам хичээн бэлтгэлээ шаргуу хийх болно. Чадлаа хүрэх бүхий л тэмцээнүүддээ түрүүлж, боломжийг алдахыг хүсэхгүй байна. Өдийг хүртэл хийж бүтээсэн зүйлдээ итгэн, түүнийхээ төлөө тууштай явах болно” хэмээжээ.
Мөн дээд Макүүчи зиндааны зүүний маэгаширагийн 17-д Ичиножи Ичинноров, барууны маэгаширагийн 16-д Хошорюү Бямбасүрэн, барууны мэагаширагийн хоёрт Тамаваши Мөнх-Оргил нар бичигдсэн бол баруун болон зүүнийг Ёкозүна Хакүхо, Ёкозүна Какүрюү нар тэргүүлжээ.
Зочин 2020-08-31 124.158.113.3
Мэргэжлийн сүмо бөхийн ирэх есдүгээр сарын Аки башёгийн банзүкэ буюу чансаа олон нийтэд ил болжээ. genee. hahaha. huurhii mongold buh yum n nuuts bolohoor setguulch n hurtel il gardaggui yum ilchilj baigaa ayatai sumogiin erembiig il bolgood. hahaha
Зочин 2020-08-31 202.55.188.86
Чансааг олон нийтэд зарлалаа. гэвэл зүгээр юмуу
zochin 2020-08-31 64.119.20.253
wow good job
mgl 2020-08-31 64.119.20.253
wow good job