Их Британи: Чинээлэг бүлгийн татварыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Их Британи: Чинээлэг бүлгийн татварыг нэмэгдүүлнэ

Их Британи: Чинээлэг бүлгийн татварыг нэмэгдүүлнэ

Их Британийн Сангийн сайд Риши Сунак тус улс чинээлэг хүмүүс болон корпорациудад ногдуулдаг татварын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгджээ.

Тодруулбал, Британийн эрх баригч Консерватив нам татварын хэмжээ бага байх ёстой гэж үздэг ч цар тахлын үед төсвийн зардал ихэсч, орлого буурсан тул зарим төрлийн татварыг нэмэхээс аргагүйд хүрээд байгаа аж. Иймд төсвийн алдагдлыг нөхөх үүднээс бизнесийн татварыг өнөөгийн 19 хувиас 24 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус улсад мөрдөгдөж буй 19 хувийн татвар нь Европын орнуудаас хамгийн багад тооцогдож байна.

Цар тахлын улмаас ажилгүйдэл нэмэгдэх хандлагатай байсан тул ажилгүйдлийг өсгөхгүйн тулд хөдөлмөр эрхлэгчдийн зардлыг төр нь дааж байжээ. Энэ нь төсөвт дарамт учруулж, тус улсын өр хоёр их наяд фунт давж, ДНБ-ийнх нь 100 хувиас илүү болсон байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж