Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа | News.MN

Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулжээ. Санаачлагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Д.Тогтохсүрэн нар уг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.08.31) өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулан ажиллах шаардлага үүсээд байна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Хөрөнгө оруулалт бол хөгжил дэвшилд хүрэх гол түлхүүр бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримталж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж байгаа билээ. Тус хуулиар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад нийтлэг эрх зүйн баталгаа олгох, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах, албадан хураахгүй байх, ялгаварлахгүй байх, дэмжих, татварын орчныг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ, бүртгэлийг хөнгөвчлөх зохицуулалтыг тусгасан юм.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай” хэлэлцээр, 24 улстай “Худалдаа, эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг байгуулаад байна.

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ҮАБЗ-өөс 2020 оны 01 дүгээр сард “Хилийн боомтыг хаах тухай” зөвлөмж, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-нд “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 39 дүгээр тогтоол гаргасан.

Цар тахлын улмаас улсын хил хаасантай холбоотойгоор агаарын зорчигч тээвэр хязгаарлагдаж, гадаад улсын иргэд, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд, гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан.

Түүнчлэн гадаад эдийн засгийн өсөлт өмнөх жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой боловсруулах, төлөвлөх, санхүүжүүлэх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох зайлшгүй шаардлага бий болоод байгаатай холбогдуулан “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо”-г УИХ-д байгуулах нь зүйтэй гэж үзэж, тогтоолын төслийг боловсруулжээ.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-31 202.131.245.6

Кембриж гэж солиорч байхаар наадах чинь харин зөв шийдэл байна. Ам.долларын ханш 2768, юаны ханш 419 төгрөгт хүрлээ, Монголд Гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал шаардлагатай байна.

Avatar

Зочин 2020-08-31 202.131.241.50

Гадаадыэ ХО-г хөөж зайлуулах ажлыг гардаж хийж зохион байгуулсан, үе үеийн поп Хуулиудыг өргөн барьж батлуулж байсан, тусгай ажиллагаа хэмээх Поп Зандан гуай байхад ч дээ хөөрхий, ХО баяртай л болох байх

Avatar

зочин 2020-08-31 49.0.212.43

монголчууд өөрсдөө хийж чаддаг зүйл дээр хөрөнгө оруулалт хийж хэрэггүй.

Avatar

ЗУУНЫ ШИЛДЭГ УЛСТӨРЧИД БАЙНА ДАА . 2020-08-31 202.179.27.105

МОНГОЛ УЛС ӨӨРСДӨӨ ХАНГАЛТТАЙ Л МӨНГӨ ОЛООД БАЙХ ШИГ. ЮУ ХИЙХ ГЭЭД ХӨРӨНГӨ МӨНГӨ ДУТААД БАЙГАА ВЭ. … УУЛ УУРХАЙН ОХЬ ИХ ДАЛАЙТАЙ 3,0 ХАН САЯ ХҮНТЭЙ 100,0 САЯ МАЛТАЙ УЛСАД ОДОО ЮҮ ХЭРЭГТЭЙ ГЭЭД ХГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭХЭЭД БАЙНАА. БАНК БАЙНА САНХҮҮ БАЙНА, ЗАМ ГҮҮР БАЙНА. ТӨМӨР ЗАМ БАЙНА УУЛ УУРХАЙ БАЙНА. СУРГУУЛЬ СОЁЛ ЭМНЭЛЭГ ЦЭЦЭРЛЭГ БҮГД Л БАЙНА ШД. ӨӨРСДИЙНХӨӨ МӨНГӨӨР БУСДЫГ НЬ БОЛГОЖ БОЛОХГҮЙ ЮҮ.

Avatar

Иргэн 2020-08-31 139.5.216.14

Хуцаад байгаач?! Банкны зээлийн хүү нь дэлхийд хамгийн өндөр, шалгуурыг нь ямар ч компани давж дийлэхгүй, дэд бүтэц хөгжөагүй, ГХО-ыг 2012 онд хөөж гаргахад хууль санаачилж хамгийн ихээр үүрэг,рольтой оролцсон хүмүүс нь УИХ-ын гишүүд,дарга болсон байгаа, төмөр замыг нь оросууд бойкотлоод 1949 онд байгуулсан гэрээгээ өөрчилдөггүй,хос замтай болгодоггүй,цахилгаан зүтгүүртэй болгодоггүй,хойд,урд хоёр хөршүүд нь Монголыг хөгжүүлэх ямар ч сонирхолгүй,ийм хүнд,хортой нөхцөлд аиьдарч байНа

Avatar

Zochin 2020-08-31 119.40.103.6

Amartuvshin Ene zoxidoggui saxlaa yagaad avdaggui yum bol gej bodood bsan chin. Renchin guiag duuriagaad bgaa xog bna sh de. Kin CHen UN-iig duuriax sanaatai bgaa yum bna l da.

Avatar

Зочин 2020-08-31 66.181.161.17

Зүгээр л төрийн албан хаагч даа цөөлчих тэгвэл элдэв шантааж татвар багасаж үлдсэн хүмүүсийн нь цалин нэмэгдэж чадварлаг сэтгээтэй үлднэ улс хөгжүүлэх гэж олон хүн ядрааж зовоогоод яахав

Avatar

зочин 2020-08-31 122.201.23.226

Дарга нар өөрснөө амны хаалт зүүж дэглэмээ баримталчихаад хүүхдүүдэд шаардлага тавиач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж