Холбооны нөөцийн банк инфляцын шинэ стратеги нэвтрүүлэх хүлээлттэй байна

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Холбооны нөөцийн банк инфляцын шинэ стратеги нэвтрүүлэх хүлээлттэй байна

Холбооны нөөцийн банк инфляцын шинэ стратеги нэвтрүүлэх хүлээлттэй байна

АНУ-ын Холбооны нөөцийн банк (ХНБ) ирэх есдүгээр сард инфляцын шинэ стратеги нэвтрүүлэх хүлээлттэй байна. ХНБ бүрэн ажил эрхлэлтийг хангах, үнийн түвшнийг тогтвортой байлгах төв банкны үндсэн зорилтдоо хэрхэн хүрэх стратегидаа анх удаа өөрчлөлт оруулж, Конгрессоор батлуулах аж.

Шинэ стратегийн дагуу ХНБ инфляцыг богино хугацаанд 2 хувиас давахыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, олон жил зорилтот түвшнээс доогуур хадгалагдаж буй инфляцыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт буй юм.

Хэрэгслийн хувьд ХНБ-ий хүү тэг түвшинд ойртсон тохиолдолд хасах хүүний бодлого хэрэгжүүлэхгүй, харин одоогийн бонд худалдан авах, хүүний ирээдүйн хандлагын талаар олон нийтэд мэдээлэх хэрэгслийг ашиглана гэж шинжээчид үзэж байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж