“Монгол арт” галерей 10 хоногийн судалбар аялал зохион байгуулав | News.MN

“Монгол арт” галерей 10 хоногийн судалбар аялал зохион байгуулав

“Монгол арт” галерей 10 хоногийн судалбар аялал зохион байгуулав

“Монгол арт” галерей 10 хоногийн судалбар аялал зохион байгуулав

“Монгол арт” галерей нэг жилийн ойн хүрээнд зураачдын судалбар аяллыг наймдугаар сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Зураачид 10 хоногийн турш Хэнтий аймгийн нутаг, Цэнхэрмандал, Чингис хот, Баян-Адарга, Дадал, Биндэр, Батширээт сумдын түүхэн дурсгалт болон байгалийн үзэмж төгс газраар аялж, 2000 гаруй км зам туулаад ирсэн байна.

Энэ аялал Монголын дүрслэх урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, их эзэн хааныхаа өлгий нутгаар аялан, байгалийн үзэгдэл, хувьсан өөрчлөгдөх агшинг сэтгэлд буух өнгийн найрамжаар зотноо буулган тэмдэглэн авч, цаашдын томоохон бүтээл бүтээх санаа сэдэл нь болсон гэдэгт найдаж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

Уран бүтээлчдээс ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл болсон нийт 14 зураач, судлаач, түүхч, угсаатны зүйч О.Сүхбаатар болон МҮОНТВ-ийн “Соёл Эрдэнэ” редакцитай хамтран оролцжээ.

Уг судалбар аялалд оролцсон уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ арваннэгдүгээр сард “Монгол арт” галерейд толилуулж, олны хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-31 59.153.112.22

Энэ Элбэгдоржын галарей урлагын талдаа маруухан голдуу байгалын зурагхерег судалбар тедийхэн арилжааны гэнэн сонголттой галарей байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж