Нисдэг машины анхны жолоочтой туршилт амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Нисдэг машины анхны жолоочтой туршилт амжилттай болжээ

Нисдэг машины анхны жолоочтой туршилт амжилттай болжээ

Японы Скай Драйв компани нисдэг машины жолоодлогын туршилт амжилттай болсныг зарлажээ. Туршилтыг наймдугаар сарын 25-нд Тоёота компанийн туршилтын талбайд нээлттэйгээр хийсэн байна. Мөн энэ нь Японы нисдэг машины анхны нээлттэй туршилт болжээ.

ЭсДи-03 нэртэй тус машиныг жолооч нь газраас хөөргөж, туршилтын талбайг дөрвөн минутын турш тойрч үзүүлсэн байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Томихоро Фүкүзава туршилт амжилттай болсонд баярласан сэтгэлээ хуваалцахдаа “Бид Японы нисдэг машины анхны жолоочтой туршилтыг амжилттай хийснээрээ маш их баяртай байна. Манай компани байгуулагдаад хоёр жил болоход бид зорилгодоо хүрч чадлаа” хэмээн ярьжээ.

ЭсДи-03 нь дэлхийн хамгийн жижиг нисдэг машин болж байгаа бөгөөд аюулгүй байдлыг найдвартай хангахын тулд найман мотортой хийгдсэн байна. Мөн дараагийн туршилтыг оны сүүлээр бодит зам дээр хийхээр төлөвлөжээ. Цаашлаад хэрэгцээтэй шинэчлэл, хөгжүүлэлтүүдийг хийсээр 2023 он гэхэд ЭсДи-03 худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус машины үнэ одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж