Цэргүүдийг аварсан нохойд “Эр зоригийн одон” олгоно

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Цэргүүдийг аварсан нохойд “Эр зоригийн одон” олгоно

Цэргүүдийг аварсан нохойд “Эр зоригийн одон” олгоно

Аль-Кайдагийн террористуудын шүрших суман дундуур зориглон гүйж, цэргүүдийн амийг аварсан нохойд эр зоригийн одонтой тэнцэх медаль өгөхөөр болжээ.

Куно нэртэй Бельги овчарк 2019 онд Афганистанд болсон Аль-Кайдагийн халдлагын үеэр гайхмаар зориг гаргасныхаа төлөө PDSA Dickin хэмээх медаль хүртжээ. Тэрбээр Британийн тусгай албанд хүчин зүтгэж байсан бөгөөд нэг өдөр түүний байрлаж байсан бааз руу Аль-Кайдагийн террористууд халдаж, зогсолтгүй тэсрэх бөмбөг шидэлж, автомат буугаар гаднаас нь шүршсэн байна.

Тухайн нөхцөл байдалд цэргүүд шархдалгүйгээр хөдөлж ч чадахгүй байсан боловч Куно зориг гарган байдлыг эргүүлсэн аж. Тэрбээр терористууд руу дайрч, нэг эрийн гарыг хазан, газарт ноцолдож байх зуур цэргүүд зэвсгээ аван халдлагыг дарсан байна.

Куно хойд хоёр хөлөндөө шархадсан тул байдал намжмагц даруй эмнэлэгт хүргэгджээ. Улмаар эмч нар хүнд шархадсан нохойн нэг хөл, нэг сарвууг тайрч, оронд нь хиймэл хөл хийж өгсөн аж. Өдгөө Куно эрүүл саруул болж, тэтгэвэртээ гарч, шинэ эзэнтэй болсон байна. Түүний медаль гардуулах ёслолыг арваннэгдүгээр сард цахимаар зохион байгуулах юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр анх амьтдад өгч эхэлсэн эл медаль нь "Эр зоригийн одон"-той тэнцэх хэмжээний нэр хүнд, үнэ цэнтэй аж. Өмнө нь тус медалиар хэд хэдэн нохой, тагтаа, дөрвөн морь, нэг муур шагнуулж байжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж