АНУ-ын Орегон мужийн Портлэнд хот олон сарын турш үймээн самуунд нэрвэгдээд байгаа билээ. Миннеаполис хотод Жорж Флойд гэх африк гаралтай америк эр цагдаа нарын гарт амиа алдсаны дараа Портлэнд болон бусад хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал эхэлсэн юм.
Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп болж буй үйл явдлын дараа твиттертээ жиргэснийг хэвлэлүүд онцолжээ. Тэрбээр энэхүү эмх замбараагүй байдлыг Ардчилсан намынхан удирдаж байгаа хэмээн буруутгаад, үймээн самууныг зогсоох цорын ганц арга бол хүч хэрэглэх явдал юм гэж мэдэгдсэн байна.
Трамп “Ардчилсан намынхны удирдаж буй хүчирхийллийг зогсоох цорын ганц арга зам бол хүч хэрэглэх. Портлэнд хотын дарга Тед Уилер бол галзуу солиотой, хот нь сүйрч байхад юу ч хийдэггүй зүүний радикал ардчилагч. Хотын иргэд манай агуу их улсын бусад хот, газруудын нэгэн адил хууль, хэв журмыг хүсч байгаа. Харин хотыг удирдаж буй радикал-ардчилагч хотын дарга мэтийн хүмүүс үүнийг хийж чадахгүй, эсвэл хүсэхгүй байна. Магадгүй тэд хэзээ ч хийж чадахгүй” хэмээн жиргэсэн байна. Ерөнхийлөгч Трамп тус хот руу Үндэсний Гвардын цэргүүдийг оруулахыг санал болгосон ч хотын удирдлагууд уг саналыг нь няцаасан юм.
Эх сурвалж: VOX
Холбоотой мэдээ