Яг одоо төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, сонгуулийн тойрог, мандатын талаар хэлэлцэж байна. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог, мандатыг эцэслэн шийдвэрлэх сүүлийн хугацаа өнөөдөр тохиож байгаа. Өргөн баригдсан цагаасаа маргаан дагуулсан эл асуудлыг УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд өнгөрсөн өдрүүдэд зөвшилцсөнөөр тодорхой шийдэлд хүрсэн чимээ дуулдаж байгаа ч хараахан эцсийн шийд гараагүй байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, сонгуулийн тойрог, мандатын асуудлыг шийднэ.
Г.ДАРЬ