Уоррен Баффетын 90 насны төрсөн өдрөөр хийсэн том худалдан авалт | News.MN

Уоррен Баффетын 90 насны төрсөн өдрөөр хийсэн том худалдан авалт

Уоррен Баффетын 90 насны төрсөн өдрөөр хийсэн том худалдан авалт

Уоррен Баффетын 90 насны төрсөн өдрөөр хийсэн том худалдан авалт

АНУ-ын нэрт хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффетын “Berkshire Hathaway” компани  Ням гариг (2020.08.30) Японы таван том худалдааны компанийн хувьцааг худалдан авсан байна. Энэ өдөр алдарт эдийн засагчийн 90 насны төрсөн өдөр тохиож, Японы Иточү, Марубени, Мицубиши, Мицуй, Сүмитомо компаниудын тус бүр таван хувийг худалдан авчээ.

“Berkshire Hathaway” компани энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацаанд хадгалж, 9.9 хувь хүртэл өсгөх боломжтой хэмээн мэдээлсэн бөгөөд Японы компаниудын хувийг Berkshire-ийн даатгалын компани “National Indemnity Co” эзэмших юм байна.

Дээрх худалдан авалтад нийт 655 тэрбум иен буюу 6,2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэхүү худалдан авалтын дараа нэр дурдсан Японы таван компанийн хувьцааны үнэ Токиогийн хөрөнгийн бирж дээр огцом өссөн байна. Тухайлбал Марубенигийн хувьцааны ханш 12 хувиар өссөн бол Мицубиши, Сүмитомо компаниудын хувьцаа 10 гаруй хувиар, Мицуй 8.2, Иточү 5.4 хувиар тус тус өсчээ.

Эх сурвалж: LIVE MINT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-31 202.55.191.130

Тавантолгойгоо Сумитомогийн оролцсон консорциумд өгчихсөн бол өдийд гаргарах байлаа даа.

Avatar

Монгол хүү 2020-08-31 103.206.195.230

энэ хүн чинь өөрөө брэнд!

Avatar

Зочин 2020-08-31 202.126.90.45

Hurai hurai

Avatar

а 2020-08-31 182.160.36.32

бурзай бурзай бурзай

Avatar

Zochin 2020-08-31 66.181.161.97

Wow gaixaltai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж