АНУ-ын нэрт хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффетын “Berkshire Hathaway” компани Ням гариг (2020.08.30) Японы таван том худалдааны компанийн хувьцааг худалдан авсан байна. Энэ өдөр алдарт эдийн засагчийн 90 насны төрсөн өдөр тохиож, Японы Иточү, Марубени, Мицубиши, Мицуй, Сүмитомо компаниудын тус бүр таван хувийг худалдан авчээ.
“Berkshire Hathaway” компани энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацаанд хадгалж, 9.9 хувь хүртэл өсгөх боломжтой хэмээн мэдээлсэн бөгөөд Японы компаниудын хувийг Berkshire-ийн даатгалын компани “National Indemnity Co” эзэмших юм байна.
Дээрх худалдан авалтад нийт 655 тэрбум иен буюу 6,2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэхүү худалдан авалтын дараа нэр дурдсан Японы таван компанийн хувьцааны үнэ Токиогийн хөрөнгийн бирж дээр огцом өссөн байна. Тухайлбал Марубенигийн хувьцааны ханш 12 хувиар өссөн бол Мицубиши, Сүмитомо компаниудын хувьцаа 10 гаруй хувиар, Мицуй 8.2, Иточү 5.4 хувиар тус тус өсчээ.
Эх сурвалж: LIVE MINT
Холбоотой мэдээ