2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 555,053,618 төгрөгийн үнийн дүн бүхий 5,566,486 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянталбай" ХК (BTL +15.00%) болон "Материалимпекс" ХК (MIE +11.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн"ХК (MSH -9.62%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH -9.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаасыг 495,000 төгрөгөөр арилжсан байна.
Багцын арилжаагаар "Женко тур бюро" ХК-ийн 5,263,157 ширхэг үнэт цаасыг 499,999,915 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.05 хувиар өсч 17049.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,587,360,940,881.39 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ