П.Орхон Каори Ичотой аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

П.Орхон Каори Ичотой аваргын төлөө барилдана

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Тус тэмцээнд АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон, ОХУ зэрэг 10 орны нийт 330 гаруй бөх өрсөлдөж байна.

Энэ өдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингийн барилдаанууд болж, аваргууд тодорно.

Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд барилдаж буй П.Орхон аваргын төлөө Японы алдарт бөх Каори Ичотой барилдахаар үлдээд байна. Тэрээр Б.Шоовдор, ОХУ-ын А.Кузнецова, Балданова Екатерина нарыг ялсаар финалд шалгарсан.

Энэ жингийн хүрэл медалийн төлөө С.Цэрэнчимэд Э.Гантуяа нар барилдана. С.Цэрэнчимэд эхний тойрогт, Э.Гантуяа хагас шигшээд Японы К.Ичод дийлдсэн юм.

Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн Э.Сумъяа хүрэл медалийн төлөө Б.Хатантуултай барилдана. Тэрээр хагас шигшээд ОХУ-ын Любовь Сальниковатай барилдаж, 12:11-ээр дийлдсэн юм.

АЛТЫН ТӨЛӨӨ:

  • Эмэгтэй 58 кг: П.Орхон – Каори Ичо

ХҮРЛИЙН ТӨЛӨӨ:

  • Эмэгтэй 58 кг: С.Цэрэнчимэд – Э.Гантуяа, Б.Шоовдор – Екатерина Балданова
  • Эмэгтэй 53 кг: Э.Сумъяа – Б.Хатантуул
  • Эмэгтэй 69 кг: Ц.Баярзаяа – Ирина Бабкина (ОХУ). Мөн Т.Түмэнцэцэг хүрлийн төлөө барилдахаар үлдээд байна.

Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 19.00-с эхэлнэ.

ШУУД ҮЗЭХ ЛИНК: http://wrestrus.ru/news

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж