Өнгөрсөн долоо хоногт Лукашенко автомат буу, сум нэвтэрдэггүй хантаазтай бичлэг, зургуудаа цахим орчинд цацаж, тэмцэлгүйгээр зүгээр буугаад өгчихгүй гэдгээ дэлхийд харуулсан билээ. Тэрбээр өөрийг нь эсэргүүцсэн хөдөлгөөн, жагсаалыг уйгагүй няцааж байгаа юм.
Үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал зөвхөн түүний хувь заяа төдийгүй 16 настай хүү Николайн ирээдүй, залгамж халаатай холбоотой аж. Николай хөлд орсон цагаасаа эхлээд л аавтайгаа хамт бүх арга хэмжээнд оролцож, дэлхийн том удирдагчидтай дээд хэмжээний уулзалтад хүртэл оролцож байсан юм. Түүгээр зогсохгүй 11 настайдаа Барак Обамагаас эхлээд Пап лам, Ши Жиньпин гээд дэлхийн бүх удирдагчтай хамт зургаа авахуулсан байдаг.
Өнгөрсөн долоо хоногт ч тэрбээр аавынхаа автомат буу, цэргийн хувцас хэрэглэлтэй зургуудын ард мөн ижил зэвсэглэн гарсан байх аж. Энэ мэтээр Лукашенко хүүгээ үргэлж дагуулан явах нь хүмүүст Лукашенко БНАСАУ-ынх шиг удмаараа удирддаг дарангуйлал тогтоох зорилготой байх вий гэх айдас төрүүлсээр буй.
Николай бол Лукашенкогийн отгон хүү бөгөөд түүний хувийн эмч асан Ирина Абелскаяас төрсөн гэгддэг. Харин хоёр ах нь хоёул насанд хүрсэн бөгөөд ах Виктор нь өдгөө Үндэсний аюулгүй байдлын консулд ажиллаж буй бол Дмитрий ах нь улсын спортын байгууллагын даргаар ажиллаж байна.
Лукашенко хэдий гурван хүүтэй ч зөвхөн Николайг өөрийн залгамжлагчаар бэлдэж байгаа бололтой. Николай анх олны өмнө дөрвөн настайдаа Минскэд болсон тусгаар тогтнолын өдрөөр аавтайгаа хамт жагсаалд оролцон гарч ирж байсан юм.
Лукашенко отгон хүүгээ хамтран зүтгэгчиддээ “Ирээдүйн Уго Чавес” хэмээн танилцуулдаг аж. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Николайд алтан гар буу бэлэглэж байжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Зочин 2020-08-31 150.129.140.134
Хүүгээ өөртэйгээ хамт а**х нь л дээ…Лукагийн ирээдүй даан ч бүрхэг байна даа…Тэгээд дээр нь тэнэгтэхийг нь яалтай ч билээ…Манай Батмөнх нар шиг байвал нэр хүндтэй арилах байсан юмсан даа…
Зочин 2020-08-31 202.131.245.243
Сөрөг хүчин гэдэг нь сонгуульд 20%-ийн санал авсан польш, литовын давхар иргэншилтэй эpлийз, xypлийзууд л байх чинь билээ. Хотоос хот дамжин хөлсөөр жагсаал хийж өгөөд л баяжиж байгаа юм билээ.
Монгол хүн. 2020-08-31 103.10.21.21
Хэрвээ чиний хэлж байгаа шиг Барууныхан мөнгө төлөөд бүх Беларусчуудыг бүгдийн гудамжинд жагсаагаад дээр нь бараг дэлхийн хамгийн хатуу хяналттай Беларусын хилийг Covid19-н хорионы үеэр хэдэн зуун мянган цэвэр Беларус аялгатай Оросоор ярьдаг Полш жагсагчдийг Беларусын бүх хотуудад оруулаад жагсааж чадаж байгаа бол Баруун хэмээх СҮПЕР хүчийг биширэн шүтэе_
Зочин 2020-08-31 192.82.75.97
Сөрөг хүчнийхэн энэ 2т эрүүгийн хэрэг үүсгэхийг прокуророос шаардаж байгаа. Энхтайван цагт нийслэлийн гудамжаар з э в с э глэн явсан. Насанд хүрээгүй хүүхдэд з э в с э г агсуулсан. Өсвөр үеийг хүчирхийлэлд үлгэрлэсэн, гээд л беларусийн олон хуулийг нэг дор бөөнд нь зөрчсөн юм билээ.Бас АНУ-с том хүүгийнх нь бие төлөөлөгч бүх гэр бүлээрээ /аав бага дүүгээ оруулаад/ улс төрийн орогнол хүсэж ярилцаж буй мэдээлэл байна.ОХУ-д орогновол Украйны янукович шиг ямарч эрх чөлөөгүй, гэрийн хорионд орно гэж
Зочин 2020-08-31 139.5.217.197
жонхуу хүүк 2 н**ш 1 иймэрхүү хүн болчих санаатай
ХЭХЭ 2020-08-31 103.57.93.164
айж байхгүй юу Украйны ерөнхийлөгчийн хүү яалаа живж үхсэн шүү дээ
2015 оны 3- р 15 нд гэж байна. Мөс гэсэж эхэлсэн үе шүү дээ 2020-08-31 202.9.46.222
Тэгсийн байна_ Манай Байгаль нуурын Ольхон гэж аралд живсэн байнашт. Волксваген микроавтобустай зорчиж яваад ганцаараа живсэн бна. Машинд явсан бусад 5 нь бүгд амьд гарчээ. Өөрөө жолоодож явсан учир машины бүсээ тайлж амжаагүй бна
Зочин 2020-08-31 202.9.40.58
Bas neg kimchi Shaaah sanaatai
зочин 2020-08-31 202.9.46.232
Ааа .. зориуд , дагуулаад явчих хүү байхгүй Путинд гайхуулж байгаан …Юухэн хээхнээр ч хамаагүй Путиний дээр гарчих санаатай … комбайнчин …
Зочин 2020-08-31 202.9.46.222
Энэ хүүхэд нь метр ерэн хэдтэй
huuk 2020-08-31 64.119.22.62
муусайн комминутууд үеэ өнгөрөөж, дэлхий даяар шившиг болж байна даа. энэ ч удахгүй алуулж дуусна
Зочин 2020-08-31 122.201.31.237
Kaddafigiin zamaar orno
Баттулга 2020-08-31 103.14.37.6
ЁСтой зөв манайд нэг ийм удирдагч гарч ирээд хүүгээ дагуулаасай
Зочин 2020-08-31 107.77.173.4
женкод нэг хулигаан,хар тамхичин хүү бий билүү?
Зочин 2020-08-31 202.9.40.58
Baatarhuugiin huug nuhsan huu
Зочин 2020-08-31 150.129.141.121
Ккккк
Зочин 2020-08-31 119.40.98.177
Хүүк-д байдаг уу?
Зочин 2020-08-31 178.48.206.104
Манайд удам залгаад сайдын суудал, гишүүний суудал авдаг хэд хэдэн хүмүүс байна. Ичихгүй
Иргэн 2020-08-31 202.21.107.87
Бас Удирдагч гэчихжээ…ккк Чи бөгсийг нь долоох уу?