Лукашенко 16 настай хүүгээ өөрөөсөө салгахаа байжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Лукашенко 16 настай хүүгээ өөрөөсөө салгахаа байжээ

Лукашенко 16 настай хүүгээ өөрөөсөө салгахаа байжээ

Өнгөрсөн долоо хоногт Лукашенко автомат буу, сум нэвтэрдэггүй хантаазтай бичлэг, зургуудаа цахим орчинд цацаж, тэмцэлгүйгээр зүгээр буугаад өгчихгүй гэдгээ дэлхийд харуулсан билээ. Тэрбээр өөрийг нь эсэргүүцсэн хөдөлгөөн, жагсаалыг уйгагүй няцааж байгаа юм.

Үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал зөвхөн түүний хувь заяа төдийгүй 16 настай хүү Николайн ирээдүй, залгамж халаатай холбоотой аж. Николай хөлд орсон цагаасаа эхлээд л аавтайгаа хамт бүх арга хэмжээнд оролцож, дэлхийн том удирдагчидтай дээд хэмжээний уулзалтад хүртэл оролцож байсан юм. Түүгээр зогсохгүй 11 настайдаа Барак Обамагаас эхлээд Пап лам, Ши Жиньпин гээд дэлхийн бүх удирдагчтай хамт зургаа авахуулсан байдаг.

Өнгөрсөн долоо хоногт ч тэрбээр аавынхаа автомат буу, цэргийн хувцас хэрэглэлтэй зургуудын ард мөн ижил зэвсэглэн гарсан байх аж. Энэ мэтээр Лукашенко хүүгээ үргэлж дагуулан явах нь хүмүүст Лукашенко БНАСАУ-ынх шиг удмаараа удирддаг дарангуйлал тогтоох зорилготой байх вий гэх айдас төрүүлсээр буй.

Николай бол Лукашенкогийн отгон хүү бөгөөд түүний хувийн эмч асан Ирина Абелскаяас төрсөн гэгддэг. Харин хоёр ах нь хоёул насанд хүрсэн бөгөөд ах Виктор нь өдгөө Үндэсний аюулгүй байдлын консулд ажиллаж буй бол Дмитрий ах нь улсын спортын байгууллагын даргаар ажиллаж байна.

Лукашенко хэдий гурван хүүтэй ч зөвхөн Николайг өөрийн залгамжлагчаар бэлдэж байгаа бололтой. Николай анх олны өмнө дөрвөн настайдаа Минскэд болсон тусгаар тогтнолын өдрөөр аавтайгаа хамт жагсаалд оролцон гарч ирж байсан юм.

Лукашенко отгон хүүгээ хамтран зүтгэгчиддээ “Ирээдүйн Уго Чавес” хэмээн танилцуулдаг аж. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Николайд алтан гар буу бэлэглэж байжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж