Гишүүдийн боловсролын түвшинг хэн тэргүүлсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Гишүүдийн боловсролын түвшинг хэн тэргүүлсэн бэ?

ХҮН-ын дарга болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гишүүдийн таамагт багтсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан Eagle телевизийн “Иргэний мэдээ”-нд оролцож итгэхэд бэрх үнэнийг дэлгэсэн юм. Эрхэм гишүүн С.Ганбаатар Монгол, Оросын нийлсэн таван их дээд сургуульд суралцаж төгссөн гэдэг ч үнэн хэрэгтээ санхүү мөнгөний гачигдлаас үүдэж сургуулиа орхисон аж. Нэвтрүүлгийн дараа сошиал ертөнцөөр “С.Ганбаатарыг өмөөрөхүй, эс өмөөрөхүй” сэдвээр мэтгэлцсэн иргэдийн сэдэв савнаасаа хальж 76 гишүүний боловсролын түвшинг сонирхож эхэлжээ.

Хамгийн олон сургууль төгссөн гишүүдийн рейтингийг Д.Ганхуяг гишүүн тэргүүлжээ. Тэрбээр Монгол, Япон, АНУ-д нийтдээ таван сургууль төгссөн байна. Харин Лу.Болд гишүүн ХБНГУ-д Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургуулийг төгссөн ч  Англи, Орос, Герман, Франц хэлтэй гэдгээрээ хамгийн олон гадаад хэлний мэдлэгтэй гишүүдийн тэргүүнд бичигджээ.    

УИХ-ын дарга З.Энхболдын хувьд 1989-2004 онд хүртэл АНУ, ОХУ, Монгол Улсад гурван их дээд сургууль төгсөж, Англи, Орос хэлтэй, магистрын зэрэг хамгаалсан байна.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 1991-2002 оны хооронд АНУ, ОХУ, Монгол Улсын гурван их дээд сургуульд суралцаж, Орос, Англи хоёр хэл эзэмшсэн байна. Түүний боловсролын зэрэг магистр гэж www.Parliament.mn сайтад мэдээлжээ.           

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж