Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг байхаар зохицуулалт хийсэн. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.
Улаанбаатар хотын захирагч дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай захирамж 2019 онд гаргаж байсан нь хүчинтэй хэвээр байна.
Bilguun 2020-08-31 103.143.41.2
07:00-16:00 болгох хэрэгтэй шдээ… Ажлын бүтээмж нэмэгдэнэ, ажлаас гадуурх хувийн ажлаа амжуулах цаг ч нэмэгдэнэ, гэр бүлээ анхаарал хандуулах цаг их гарна… Манайхан дандаа эсрэгээрээ нь хийх юм даа… Өглөө тийм их унтах хэрэг байдаг ч юмуу!!!