"Хэрэв хүүхэд халуунтай байвал эцэг, эхэд нь хүлээлгэн өгнө"

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

"Хэрэв хүүхэд халуунтай байвал эцэг, эхэд нь хүлээлгэн өгнө"

"Хэрэв хүүхэд халуунтай байвал эцэг, эхэд нь хүлээлгэн өгнө"

Энэ жил цар тахалтай онцгой нөхцөлд сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиуд хичээллэхээр бэлтгэлээ хангаад байна. Нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах зөвлөмжийг өглөө.

ЭЦЭГ ЭХЧҮҮД АМНЫ ХААЛТАА ЗҮҮЖ, ГАРАА ТОГТМОЛ УГААЖ, ХҮҮХДЭДЭЭ ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛОХ ЁСТОЙ

  • Хичээлийн жил эхлэхэд хүүхдүүд бие биеэсээ халдвар авах эрсдэл байгаа тул цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд амны хаалтаа зүүж, хүүхдэдээ үлгэр дууриалал болох
  • Гараа тогтмол угааж сургах, хоолоо бүтэн идэж сургах, шингэн зүйлс сайн уулгах
  • Зөв амрааж унтуулах
  • Цэцэрлэгт өгсөн гээд орхиж болохгүй, хүүхдэд бага зэргийн ачаалал ирж магадгүй тул гэр болон цэцэрлэгт нь онцгой анхаарч, ажиглах
  • Хүүхдийн хамраас шингэн нус гоожих, нулимс гарч эхэлбэл цэцэрлэгт нь явуулахгүй байх. Цэцэрлэгийн багш нар хүлээж авахгүй байх
  • Эцэг эхчүүд Монголд коронавирус орж ирээгүй гэж хандаж болохгүй
  • Дархлааг нь дэмжихийг зөвлөлөө.

ЦЭЦЭРЛЭГЭЭС ГАДУУР ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ДАГУУЛЖ ЯВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлстийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Халдварт өвчнөөс сэргийлэх алтан дүрэм бол гарын ариун цэвэр. Эцэг эхчүүд амны хаалтаа тогтмол зүүж, гараа 20-30 секунд савандаж угаан, хүүхдэдээ үлгэр дууриал болох нь чухал. Хүүхэд гараа тогтмол угааж, маскаа зүүдэг зөв дадалтай болсноор насан туршийн үнэт хөрөнгө оруулалт болж байгаа юм. Хүүхдийн орчин солигдож байгаа учраас хоолойг тогтмол зайлах, гэрт байдаг лемон, давс, сода зэрэг уусмалаар хүүхдийн хоолойг өглөө оройд тогтмол зайлуулах, уусмалыг 5-7 хоногт солих хэрэгтэй.

Бүлээн чихэр багатай шингэн зүйлс сайн уулгах нь хүүхдийн дархлааг дэмжиж, биеийн шингэнийг нөхнө. Мөн хүүхдээ цэцэрлэгээс гадуур олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөе. Хүүхдийг сургууль цэцэрлэгт орж байгаа үед халууныг нь хэмжинэ. Эцэг эхчүүд хүүхдийнх нь халууныг хэмжиж байгаа үед орхиж явж болохгүй. Хэрэв хүүхэд халуунтай байвал эцэг, эхэд нь хүлээлгэн өгнө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж