Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт өнгөрөгч Баасан гариг (2020.08.28)-т зарлагджээ.
Тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага:
Ангилал зэрэглэл- Тэргүүн түшмэл, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил Салбарын чиг үүргийн үндсэн мэргэжил: – цэрэг, батлан хамгаалах, эрх зүй, төрийн удирдлага
Мэргэшил – Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх, Төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал, түүнтэй адилтгах төрийн тусгай албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх.
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны есдүгээр сарын 2-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд csc09.02@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авах юм байна.
Сонирхуулахад, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуягийг энэ сарын 6-ны өдөр томилсон билээ.
зочин 2020-08-31 103.206.195.52
Сайд аа Батсайхан мэтийн нөхдийг солих цаг болоогүй юу. Удирдах албан тушаалд 4 жил болсон бол сэлгэн ажиллуулдаг журмыг баримтлан ажиллуулбал хүмүүс шинэчлэгдэн өөрчлөгдөж сайн ажиллана даа.ЗХ-д ТНБД хийх залуучууд байгаа даа. Сайн судалж олох ньчухал. Сайдад түшиг болох хүн хэрэгтэй. Албан тушаалын төлөө хүн хэрэггүй дээ
zochin 2020-08-31 119.40.98.177
hudlaa zarlasan bolj ajild avdag uma heze bolih ve
Дайчин 2020-08-31 150.129.140.134
Худлаа ч гэсэн ийм зар тавьж байгаа нь их юм даа…Цэргийн алба хаасан, цэгч шударга хүн байвал зүгээр юмсан. Сайддаа түшиг болчих авьяастай, улс төрийн мэдрэмжтэй, лийдэрийн авьяастай хүн хэрэгтэй….Хар сүлд минь өршөө…
Зочин 2020-08-31 4.49.78.18
БХЯ-ны ТНБД бол их чухал албан тушаал юм шиг. Тавигдах шаардлага нь яасан ч бүрхэг, хөндий юм. Тус ажилд цэргийн оператив, тактикийн буюу цэргийн хэргийн өндөр боловсрол, мэдлэгтэй, ядаж 2 хөршийнхөө БХ-ын номлол, цэргийн ажиллагааны бодлогыг гаргууд судалсан, орос, хятад, 3дагч хэлтэй хүн баймаар юм. Санхүүч бол мөнгө л эргэлдүүлэхийг сурсан байх
ТӨРИЙН НАРИЙН 2020-08-31 202.179.27.105
ТӨРИЙН НАРИЙН ХИЙЧИХ ЗАЛУУС ОЛОН БИЙ . БХЯ-НД. ГАНХУЯГ Ч ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ. ЧАДАЛТАЙ ЗАЛУУ… ТОГОО ГЕНЕРАЛЫГ ЗҮТГҮҮЛЧИХГҮЙ Л БОЛ. БУРХАН МИНЬ…
САНАЛ 2020-08-31 192.82.68.112
ТӨРИЙН НАРИЙН БИЧИГ ДАРГА АСАН Х.БАТБИЛЭГ ШОУ ХИЙЖ БАЙГАА ДАХИЖ НЭР ДЭВШИЖ ТОМИЛОГДОХ ТОХИРОО ХИЙСЭН БАЙГАА
Зочин 2020-08-31 202.126.90.120
Hezee duusahiim be?
Ш. Адъяамаа 2020-08-31 192.82.65.168
2020 оны есдүгээр сарын 2-ны өдөр гээд мэдээн дотор тодорхой байгаа.
Зочин 2020-08-31 202.126.88.128
батлан хамгаалах салбарыг менежмент сайтай мэргэжлийн гэхдээ цэрэг зарж мөнгө олдог бус ухаан зарж урагшлуулж хөгжүүлэх цэрэг стратегийн өндөр боловсролтой генерал хүн удирдана уу гэхээс өнөөгийн сайд төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хоёр шиг алба хаагчдынхаа албаа сэтгэл хоёрдолгүй хаах боломж болсон албан тушаалын орон сууцнаасаа эрх мэдлээрээ дулдуйдан авч бусдаад түрээслүүлж ашиг олчихоод дараа нь хууоь бусаар хувьчилж аваад дамлан зардаг авлигачид удирдахгүй. Энэ хоёр этгээд то
ААК 2020-08-31 202.131.249.14
ЦЭРЭГ БАТЛАН ХАМГААЛАХЫН ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН ХҮН БАЙХ НЬ ЭХ ОРОНД ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ, САЙД БОЛ УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ТУЛ ЗААВАЛ ЦЭРЭГ, АРМИЙН МЭРГЭЖЛИЙН ХҮН БАЙХ НЬ ИРЭЭДҮЙДЭЭ ХЭРЭГТЭЙ ШҮҮ,,, МУНДАГ ЖАНЖИН, ГЕНЕРАЛУУД БАЙГАА Л БАЙМААР ЮМ ДОО, ЖИРИЙН ЦЭРЭГ ЭРСЭЭС АВАХУУЛААД ОЛОН ЗУУН БЭЛТГЭЛ ХҮЧИН ХАРЖ Л СУУЯ… АМЖИЛТ,