Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт өнгөрөгч Баасан гариг (2020.08.28)-т зарлагджээ.
Тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага:
Ангилал зэрэглэл- Тэргүүн түшмэл, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил Салбарын чиг үүргийн үндсэн мэргэжил: – цэрэг, батлан хамгаалах, эрх зүй, төрийн удирдлага
Мэргэшил – Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх, Төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал, түүнтэй адилтгах төрийн тусгай албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх.
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны есдүгээр сарын 2-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд csc09.02@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авах юм байна.
Сонирхуулахад, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуягийг энэ сарын 6-ны өдөр томилсон билээ.
Холбоотой мэдээ