Франц офицер ОХУ-ын талд тагнуул хийсэн хэргээр шалгагдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Франц офицер ОХУ-ын талд тагнуул хийсэн хэргээр шалгагдаж байна

Франц офицер ОХУ-ын талд тагнуул хийсэн хэргээр шалгагдаж байна

Францын армийн дээд тушаалын офицерыг ОХУ-ын талд тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Түүнийг нууц задруулсан хэргээр шалгагдаж байгааг Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парли мэдэгдсэн бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Шалгагдаж буй офицер нь Итали дахь NATO-гийн цэргийн баазад алба хаадаг байсан ба орос хэлээр чөлөөтэй ярьдаг, Италид Оросын тагнуулын төлөөлөгчтэй уулзаж, нууц бичиг баримт дамжуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

Түүнийг амралтаараа Францад амраад Итали руу буцах гэж байхад нь баривчилж, Парис дахь шоронд хорьсон байна. Энэ баривчилгаа нь НАТО-гийн гишүүн орнуудын дунд хурцадмал байдал үүссэн үед болсон нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж