Ирэх сонгуулиудыг Х.Баттулга, У.Хүрэлсүх нар “удирдана” | News.MN

Ирэх сонгуулиудыг Х.Баттулга, У.Хүрэлсүх нар “удирдана”

Ирэх сонгуулиудыг Х.Баттулга, У.Хүрэлсүх нар “удирдана”

Ирэх сонгуулиудыг Х.Баттулга, У.Хүрэлсүх нар “удирдана”

Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ цагт Сонгуулийн ерөнхий хорооны дарга нарыг өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлж, дараагийн удирдлагыг яаравчлан томилов. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа сонгууль будлиантай болсон, СЕХ-ны удирдлагыг яаралтай чөлөөл гэж чуулганы индэр дээрээс чанга дуугаар хэлж байсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Түүний энэ үгийг дэмжиж Ардчилсан нам, МАХН тэргүүтэй улс төрийн намууд ч Ерөнхийлөгчид өргөх бичиг хүргүүлсэн удаатай. Ийн Ерөнхийлөгчийн “хүслийн” дагуу Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд чөлөөлөгдсөн гэхэд буруудахгүй болов уу.

Чухам СЕХ-ны удирдлагыг яаралтай чөлөөлөгдөхтэй зэрэгцэн дараагийн дарга нарын нэрс тодорч, нэг өдрийн дотор чуулганаар томилов.

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон П.Дэлгэрнаранг улс төрийн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн гэдэг ч тэрбээр мөн Ерөнхийлөгчийн ч хүн гэгддэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Зүүний хүчний холбоог байгуулалцаж явсан П.Дэлгэрнаран цагтаа Ардчилсан нам эрх барьж байхад Авто тээврийн Үндэсний төвийн газрын дарга, Авто тээврийн үндэсний төвийн даргаар ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажилд орсон байна. Ийн ажлаа хүлээж аваад удаагүй байсан хүн гэнэтхэн СЕХ-ны даргаар ажиллана гэдэг эртнээс төлөвлөгдсөн сценари байхыг үгүйсгэхгүй юм.

Тиймээс ч түүнийг Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын “дундын” хүн гэх яриа улс төрийн хүрээнд гарч эхэлжээ.

Харин СЕХ-ны нарийн бичгийн даргаар томилогдсон ҮАБЗ-ийн дарга Д.Даваа-Очирын хувьд Ерөнхийлөгчийн “хүн” гэж хэлж болно. ҮАБЗ-ийн шийдвэрээр хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлж, томилох үеэр түүнийг Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргаар томилох саналаа УИХ-д хүргүүлж байв. Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар томилох гэж хамгийн их зүтгүүлж, саналаа татахгүй гүрийсэн хүн нь яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэвч улс төрийн хүрээнд тохироо өөрчлөгдөж, Ерөнхийлөгч Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар томилох саналаа татаж авснаар, томилгоо өөрчлөгдсөн юм.

Ийнхүү АТГ-ын босго давж чадаагүй Д.Даваа-Очирыг хэсэг хугацаанд “дарж” байгаад СЕХ-ны нарийн бичгийн даргаар томилсон нь энэ.

Удахгүй орон нутгийн сонгууль болно, түүний араас Ерөнхийлөгчийн сонгууль. СЕХ-ны шинэ удирдлагын хоршил Орон нутгийн сонгуульд МАН олонх, Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч улиран сонгогдоно гэж уншигдаж байгааг тодотгоё.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-31 64.119.20.11

Ардчилал гэж энд тэнд яригдахаар л АН санаанд ороод айдас төрөөд хэсэг байзнаснаа бөөлжис цутгаад байдаг өвчтэй болчлоо!!

Avatar

Хаагий 2020-08-31 197.231.239.162

Женкогийн улс болох нээ. Мафи нь бүр төрийг удаан жилээр нь эзэгнэх боломж олголоо, манай ард түмэн ч зовлонгоос мөд салахгүй нь бололтой

Avatar

Зочин 2020-08-31 66.181.161.108

"… тэрний хүн, энэний хүн" гэдэг хэллэг тухайн хүнийг хэн нэгэн эзний нохой, морь мэт харагдуулж байна!!!

Avatar

Зочин 2020-08-31 89.131.18.220

Ene yag zuv heleed bnaa. Ergvv Battulga, shouchin Hvrelsvh nar vnen Tom bnaa. Ha any alba halaatai daa. Yalaa edleed suuj bhyg ni harah tsag bgaa gej bodnom.Hvrelsvhiig Narantuul deer ochihod hvmvvs dagaj huilarch bgaag haraad minii ard tvmen tas huldvv boljee gej sanagdsan

Avatar

Хүрэлсүхийг дэмжигч 2020-08-31 103.229.122.212

Баттулга бол дахиж хэзээ ч сонгогдож болохгүй хүн бүх будлианы эзэн хогийн хүн байна да

Avatar

Жинхэнэ Монгол 2020-08-31 139.5.216.212

ЭНэ дебиль үнэхээр ийргүй, үл ханаж цадагч юм аа.

Avatar

Зочин 2020-08-31 192.82.74.252

Ерөнхийлөгчийг улираан сонгож болохгүй юм билээ, Элбэгдорж шиг,Энхбаяр шиг болно.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Хоёр том нам өвөр түрийдээ ороод байгаа нь сайны ёр уу, саарын ёр уу? 2020-08-31 150.129.142.23

Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн даргыг дуудаад СЕХ-ны удирдлагыг өөрчлөх үүрэг өгсөн тухай мэдээ гарсан. Ингээд өвөр түрийдээ ороод байгаа нь улсын эрх ашиг гэхээсээ илүү бүлгийн сонирхол гэж л нийгэмд ойлгогдоно.Оросын кинонд нэг цэрэг улаантан давшаад ирвэл таван хошуутай малгайгаа өмсөөд, цагаантан давшаад ирвэл үстэй папка малгайгаа өмсөөд байдаг шиг.манай намууд, улс төрчдөд тогтсон үзэл баримтлал байхгүй байгаа нь ашиг сонирхлын бүлэглэл үүсэх хөрс болоод байна.

Avatar

Зочин 2020-08-31 202.21.108.232

Шинэ хонгилын эзэд улсыг нэгмөсөн сэргэхээргүй самрах шинжтэй болоод явчилаа

Avatar

Chimegt asuult 2020-08-31 202.70.34.70

Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч улиран сонгогдоно гэж уншигдаж байгааг тодотгоё. Ene chinii Prognoz yum u?

Avatar

Иргэн 2020-08-31 202.70.34.70

Уул нь сонгуулийн дүнг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй л байдаг юмсан.

Avatar

Иргэн 2020-08-31 202.179.21.236

Улс төр ч яахав дээ. Тэгээд сонгогчдын өгсөн саналыг Сонгуулийн ерөнхий өөрчилж Та нарын төсөөлж байгаагаар дүн гаргах гэж үү. Энэ бол боломжгүй зүйл. Харин дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох бодол Баттулгад мэдээж байгаа. Сонгох эрх нь сонгогчдод байгаа. Тийм болохоор таамаг төдий зүйл бичээд хэрэггүй болов уу

Avatar

Ard tumen 2020-08-31 174.249.84.186

Songuuliin ur dun yaj ch garsan jenko l yalna.4 taldaa jenko gej bichsen shoog yaj ch hayad jenko l buuna.Ganz arga bii. Ter ni shoog byaz zohij shine shoo heregleh.Yerunhiilugchiin songuuliin umnu Songuuliin E Horoonii gisguudiig solih heregtei.

Avatar

g 2020-08-31 202.21.124.17

shine MANAN bii boljdee odoo ene 2 oos yaaj saldiin bgan

Avatar

зочин 2020-08-31 202.9.46.232

Одоо бүх сонгуульд Женко 80 аас дээш хувиар ялнаа …

Avatar

Батаатулгаа 2020-08-31 103.14.37.6

Зөвөө зөв, харин наад Хүрэлсүх чинь дэвшихгүй гэсэн тохирооноосоо нам шахаад гэж хэлээд л гэнэт буцаж магадгүй шүү, нам дарж л байхгүй бол хулхидаж мэдэх л хүн

Avatar

Зочин 2020-08-31 182.160.1.92

Жэнко Хүүк нар монголын ардчилалыг сонгодог утгаар нь байгуулчихвал ард түмэн Та хоёрыг үеийн үед хүндэтгэн дурсах болно. Тэрнээс биш, дарангуйлал тогтоож хэдэн жил пээдийх бол амархан даа. Дэлхийд гоёх монголын ганцхан гоёо бол – Ардчилал шүү. Энэ хоёр хоёулаа монголд шударга ёсыг тогтооно гэж гарч ирсэн. Шударга ёс бол – Ардчилал билээ. Хоёулаа ардчилал гэдэг үгэнд дургүй гэдэг юм билээ.

Avatar

зочин 2020-08-31 202.9.46.232

Ёстой ,, чононд хонь хадгалуулав,, гэгч нь болох байлгүй … Наад муу хоёр дебилийн чинь хажууд Мэнгэт хар хамаагүй ардчилсан үзэлтэн байх шүү ! .

Avatar

Зочин 2020-08-31 139.5.219.71

Женкогийн мэдэлд сонгуулийн хороо очлоо доо

Avatar

зочин 2020-08-31 192.82.64.190

Хятадад тосгон байсан газар 35 жилийн дортор манай УБ-аас илүү том сайхан,жаргалтай хот болчихсон байхад манайх гэж ямар байна. Дандаа өөрсдийнхө төлөө ажиллаад ямар ч урагшилсан зүйл байхгүй, хоцорогдоод байна шүү дээ. Яагаад тэр вэ гэвэл ийм л б**с долоогч, цүнх баригч нар гарч ирээд байгаа учраас

Avatar

1 2020-08-31 59.153.115.85

Энэ одоо МАНАН-2 уу? МАНАН-3 уу? Аль нь вэ хүмүүс ээ? Ек өшөө авалтаа дуусгаад буух гээд байна уу? Улс орныг минь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гээд байна уу?

Avatar

Зочин 2020-08-31 49.0.149.20

МАНАН МАФИЙН НӨХДҮҮД БОЛИО АН-ГИШҮҮН БАЙВАЛ БОЛДОГ БУСАД ХҮМҮҮС ХАШИЖ БОЛДОГГҮЙ АЛБА ЮМУУ ТЭГВЭЛ ТА НАРЫНХААР БОЛ ЭЛБЭГДОРЖ ЭНХБАЯР БАТҮҮЛ НАРЫН НЭГИЙГ ТАВИХ ЁСТОЙ ЮУ ТЭР ХУЛГАЙНУУД ЧИНЬ ШААРДЛАГАД НИЙЦЭХГҮЙ БНА ЗА ӨМНӨ НЬ ЭНЭ НӨХДҮҮД УДИРДААД БАЙСАН ХЭРЭГ ҮҮ ТИЙМ УЧИР Л ҮХЧИХ ГЭЭД БНААДАА ЯНЗ НЬ

Avatar

ард 2020-08-31 66.181.161.113

Ямартай ч МАНгасуудыг эхнээс нь хямгадаж байгаа баяртай байна. Ер нь бол сайнаар эхлээд сайнаар хэлэгдсэн дууссан хүн монголд нэг ч байхгүй, Тамын тогооны …нуудаа. Х.Баттулга бол нийгмийн захиалгаар, цаг үеийн шаардлагар тодорчгарч ирсэн эх оронч хүн юм.

Avatar

Зочин 2020-08-31 172.105.189.111

Ардчилал нэртэй ялзарсан анархизмээс цэргийн дарангуйлал илүү шударга…Урд хойд хөршүүдээ харцгаа.

Avatar

Малд 2020-08-31 64.119.22.179

Мал

Avatar

Зочин 2020-08-31 182.160.1.92

Адгуус.

Avatar

Баатар 2020-08-31 202.126.89.106

ШИНЭ МАНАН сууриа бэхжүүлж байна гэж ойлголлоо

Avatar

лхагва 2020-08-31 66.181.179.150

манайхан чононоос хамгаалж хотонд олзий хvv /мануухай/ босгод ог шиг ард олныг тоорогдvvлж
ззэн биегvй нэг юм гаргаж ирээд тvvгээрээ олон тvмнийг айлгаж тоорогдvvлж ард нь оорсдоо нуугдаж толгой хоргодоод алсаас санаагаа биелvvлэхэд гаршиж байна одоо энэ улс тор гэж нэг юмнаас хамаг юм болж байна гэх юмуу ажил хэрэг аль нэг юмыг ярихаар л улс торжvvллээ битгий улс торжvvл гэцгээх болж тэр улс тор гэгч тийм муухай юм юм бол оорсдоо тэрлvvгээ битгий орооч дээ

Avatar

Зочин 2020-08-31 150.129.140.25

Шинэ манан цэргийн коммунизм мөрөөдөж байна уу

Avatar

Зочин 2020-08-31 87.106.157.244

улсын их хулгайчын дэглэмээс цэргийн дэглэм нь хавЬгүй дээр…

Avatar

Иймэрхүү арга ядсан байдлаар Манай улс хол явахгүй ээ 2020-08-31 103.212.117.212

Өөрийн хүн нэрээр энд тэнд чухал хариуцлагатай ажилд өөрийн толгойгүй гар хөл болсон нөхдүүдийг тавиад тавиад хэдэн жил явах юм бэ ???
20 жил, 30 жил үү ?? Үгүй л байхгүй юу ??
Ийм завхарсан улс орныг хойч үедээ үлдээнэ гэдэг 9 үеэрээ төлж барахгүй нүгэл болно !!!!

Avatar

иргэн 2020-08-31 202.70.34.70

ЭД хараат бус байх ёстой, яавч олигтой үр дүн авч ирэхгүй. БИд улс төрөөс л болж туйлдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж