Шинээр томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд өнөөдөр тангараг өргөлөө.
УИХ 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон.
Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурсан байна.
Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, “Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ.
Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ZOCHIN 2020-08-31 182.160.33.201
Баахан өлөн юмнууд харагдаж байна даа. Яана даа
Зочин 2020-08-31 182.160.39.224
зүрхэн тушаа баруун гараар дарах байтал бор ходоодоо баруун гараараа дарнаа гэдэг чинь их учиртай ккк
Зочин 2020-08-31 114.129.101.102
Энэ 5 хүн монгол мөн үү
Эхний хүн казак.дараа нь непал .х***а Бангладеш Камбож хүмүүс байнашүүдээ кккккккккк
Тумен 2020-08-31 103.229.123.116
Юм үнэнээрээ байх нь сайхан. Өнгөрсөн болон энэ жилийн сонгуулийн санал хураалтыг харахад Содномцэрэн дарга тун шударга сайн удирдаж ажилласаныг үнэнээр нь дүгнэх хэрэгтэй. Харин Ерөнхийлөгч маань энэ жилийн сонгуулийн дүнд нөлөөлөх гэж тунч хуумгай хандсандаа. Хэрэв содномцэрэн сонгогдсон гиүүдэд үнэмлэхийг нь олгоогүй Баттулгын зааврыг дагасан бол бас л нэг үймээн самуун гарах байлаа. Харин хамгийн овилгогүй хүн бол өнөөдөр Монгол улсад гуравадхь ерөнхийлөгч гэж өөрийгөө цоллуулсан Н.Энхбаяр б
Арай л 2020-08-31 89.8.186.26
Бүүр нэг хулгайч царайтай хүмүүс байх юм даа
Зочин 2020-08-31 202.126.88.73
Тангараг хавтгайраад ямар ч үнэ цэнгүй болсоон. Тангарагаасаа няцах бол хамаагаа алдсан.
Цэрэг 2020-08-31 122.201.22.17
Тангатагаасаа зөрчиж хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд эх орноосоо урвасан гэж үздэж хуулийн хамгийн хатуу цээр хүлээдэг юм шүү дээ төрийн албан хаагчид дарга гишүүдээ ЭХ ОРОН АРД ТҮМЭНЭЭСЭЭ УРВАЖ ТАНГАРАГАА ЗӨРЧСӨН ХЭНЧ БАЙ ЦААЗ ЯЛ ХҮЛЭЭДЭГ ЮМ ДА
Зочин 2020-08-31 203.91.115.53
Тангарагаар яах вэ Дээрээсээ заавар өгнө
Хэрлэнцог 2020-08-31 185.220.101.17
У.Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил
Батнягт 2020-08-31 122.201.23.84
Хаха тангараг гэнэ шүү. Дохиураар хөдөлж байж бас