Тойргоор зөвшилцсөн үү? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тойргоор зөвшилцсөн үү?

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

-Хэнтий, Дорнод, Завхан, Увс аймгийн мандат тус бүр нэгээр хумихаар, тэр дөрвөн мандатаа нийслэлд нэмэхээр зөвшилцсөн бололтой-

УИХ өнөөдөр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог, мандатыг эцэслэн шийдвэрлэхгүй бол хугацаагүй боллоо. Хуульд заасан эцсийн хугацаа өнөөдөр дуусна. Өргөн баригдсан цагаасаа маргаан дагуулсан эл асуудлыг УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд өнгөрсөн өдрүүдэд зөвшилцсөнөөр тодорхой шийдэлд хүрсэн чимээ дуулдаж байна.

Зөвшилцлөөр Хэнтий, Дорнод, Завхан, Увс аймгийн мандат тус бүр нэгээр хумигдана. Нэг үгээр хэлбэл, дээрх тойргуудаас УИХ-ыг төлөөлөн тус бүр нэг гишүүн сонгогдоно гэсэн үг юм. Харин дээрх аймгуудаас тус бүр хасагдсан дөрвөн мандат нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт тус бүр нэмэгдэх нь. Ингэхдээ Налайх дүүргийг Хан-Уул дүүрэгт харьяалуулах аж.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотыг чиглэх нүүдэл тасрахгүй үргэлжилсээр хүн амын тоо 1.4 саяд хүрсэн. Хүн амын энэ их нягтаршлыг дагаад шийдэх асуудал олон. Жил бүр тасралтгүй улс, нийслэлийн төсвөөр цэцэрлэг, сургууль барьж хүлээлгэн өгч байгаа ч эцэг, эхчүүдэд тулгарах бэрхшээл нимгэрээгүй л байна. Гэр хорооллын дунд сургуулиуд гурван ээлжээр хичээллэсээр. Дээр нь агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр далайцтай хөдлөхгүй бол хүн амынх нь тэн хагас уушгины өвчтэй болж мэдэшгүй аюултай мэдээг мэргэжлийн байгууллагууд анхааруулах болов. Эдгээр нь наад захын проблем.

Гэвч УИХ-аар энэ мэт хүндхэн асуудлыг хэлэлцэх болоход нийслэлээс сонгогдсон гишүүд нь хүчигүйдэх нь бий. Орон нутгаас сонгогдсон гишүүдийг нийслэлээс сонгогдсон гишүүдтэй нь харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй учраас тэр.

Харин дээрх зөвшилцлөөр ямартай ч нийслэлд 4 мандат нэмэгдэж ирэх болж буй. Уг нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга тойргийн 48 мандатын 44 хувь буюу 21-ыг Улаанбаатар хотод хуваарилах шаардлага байгааг нэлээд үндэслэлтэй тайлбарласан. Гэвч зөвшилцлөөр 4 мандат л нийслэлд нэмэгдэж ирэх болж байна.

Хүн амтайгаа уяхад энэ нь чамлалттай. Ядаж л дахин 4-өөр нэмэх шаардлага бий. Учир нь Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн 120 мянган иргэний төлөөлөл болж байхад Архангай аймгаас сонгогдсон гишүүн 45 мянган иргэнийг л төлөөлдөг.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн 150 мянган иргэнийг төлөөлөн сууж буй. Төлөөллийн харилцаа нь алдагдсан энэ жишгийг зөв тал руу нь чиглүүлэх эрх мэдэл зөвхөн хууль тогтоогчдод л бий. Энэ ч утгаараа УИХ-аас гаргах шийдлийг нийслэлчүүд өнөөдөр чих тавин хүлээх нь дамжиггүй.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

олигархиуд зайлцгаа 2016-01-29 137.186.121.166

ХОТЫН БӨӨН ХҮМҮҮСИЙГ ЦУГЛУУЛЖ БАЙГААД НҮҮРС, МӨНГӨ ТАРААХ, ХӨДӨӨГИЙН ТАРХАЙ БУТАРХАЙ МАЛЧДААР ЯВЖ БИДОН, ГУРИЛ ТАРААХ АДИЛДАА АДИЛ, ГОДИЛДОО ГОДИЛ...ЯГ АДИЛХАН Л ЗАДАЛ ГАРНА. ХОТЫНХОН ЦӨӨН ХҮНД МӨНГӨ НҮҮРС ТАРААЖ ЗАРДЛАА ХЭМНЭХ ГЭСЭН АТГАГ САНАА ЯВЖ БАЙНА. УИХ-ЫН ГИШҮҮН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ БАЙЖ ТӨЛӨӨЛНӨ ГЭЖ ХУДАЛ ШОУДАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ

Зочин 2016-01-29 103.26.192.190

УБ-д мандат нэмэхгүй гэж шийдчихээд байна. Үндсэн хуулинд заагдсан адил тэгш эрхтэй байх эрх чинь зөрчигдөөд байна нийслэлчүүд ээ. ҮХЦ -д өгч хүчингүй болгуулъя.

Зочин 2016-01-29 59.153.115.168

Арвин зөв. Ман гэж олон жил хоосон үзэл бодолоор. Дэмжсэн одоо үгүй АН 100хувь болж өөрөөт удирд

Зочин 2016-01-29 59.153.115.168

Ман жирийн гишүүд уулзах хүсэлттэй сэтгэлтэй хүмүүсээ сонсдоггүй одооюу горьдож. Сонгохын. Ман ард түмэнийгядуу дуулгавартай зарц байлгахгэдэгАрв н үнэн хэлсэн. Ард. Тү мэнч ард чиньбайхгүй гэж

Зочин 2016-01-29 202.21.100.46

Г. Дарь гэж эргүү юм бх юм.

g tsolmon 2016-01-29 202.179.24.133

ulaanbaatart mandat nemeh ni tumen zu*****

Зочин 2016-01-29 203.91.118.70

Орчлонгийн хязгаарыг Орбитоос цааш төсөөлдөггүй нөхдийг яана даа? Бүхэл бүтэн Монгол улсыг УБ-ын хэмжээнд л сэтгэх юм. Хоёр хөршид байгаа монгол үндэстнүүд чинь хүртэл биднийг бас харж явдаг юм шүү дээ. Тиймээс бид муу явах эрхгүй юм аа.

Зочин 2016-01-29 43.242.242.224

63,000 хүнээс нэг гишүүн сонгогдоно. Баян-Өлгий 93,000 хүнтэй тул 63,000 иргэн нь нэг гишүүн сонгоод үлдсэн 30,000 нь Ховдын 20,000 хүн, Увсын 20,000 хүнтэй нийлээд дундаасаа нэг гишүүн сонгох хэргэтэй. Харин Ховдын үлдсэн 60,000 Увсын бас 60,000 өөрсдөө нэг нэг гишүүн сонгох хэргэтэй. Ингээд энэ 3 аймаг нийлээд 4 гишүүн гаргахаар байна. Ер нь энэ 3 аймгийг нийлүүлээд Алтай аймаг байгуулсан ч яахав. Бусад аймгуудыг ч бас ингэж нийлүүлэх хэргэтэй. Завхан, Говь-Алтай, Баянхонгор нийлэх хэргтэй. гм

zochin 2016-01-29 31.183.2.105

Odoo ardchilsan namiig songon gej baihgyi boluu.zygeer l zaillah heregtei.hyn ard uls oron mini yaj dordoj baigaa bilee.Mongold setgeltei zaluu erch hychtei shine hyniig l sargaj irsen ni deer dee, huuchin ulsuudaas yuch garahgyi ni oilgomjtoi.goe ygend ni huurtaj bolohgyi.

Зочин 2016-01-29 203.91.118.70

Дөрвөн уулын дундах Монгол болно доо, Дөрвөн уулаасаа давж сэтгэхээ болихоороо газар нутгаа алдаж эхэлнэ. Энэ уг нь улс төржөөд байх асуудал биш л дээ. Тусгаар улс байя л гэж байгаа бол орон нутгийн мандатыг хасах хэрэггүй. Одоогийн байдлаар нийт хүн амын 43,33 хувь нь Улаанбаатарт амьдарч байгаа юм. УИХурлын гишүүд 100 хувь Улаанбаатарт амьдарч байгаа бол гишүүдийн 55,26 хувь нь Улаанбаатараас сонгогдож байгаа юм. Энэ тоо хангалттай шүү дээ. Жагсаалтаар сонгогдож байгаа гишүүд тэртэй тэргүй хөдөө явдаггүй улаанбаатарт амьдарч Улаанбаатарыг төлөөлж байгаа. Үүнийг нэмэх хэрэггүй.

Зочин 2016-01-29 203.91.118.70

Энэ бол Монголчуудыг үндэстнийх нь хувьд устгах ҮХ-ийн үзэл санаанаас ухарсан ажиллагаа. Малгүй, малчингүй, хөдөөгүй Монгол мөхнө. Нэртэйгээр нь 76-гаа бүгдийг нь хотоос сонгочих л доо. 3 сая хүн нь бүгд УБ-таа амьдаръя.

Зочин 2016-01-29 202.9.41.122

АН ынхан,ардын намтай юугаа зөвшилцдөгийн.Парламентад суудалтай ардын намаас бусад намынхан уул нь хотын гишүүдийн мандатыг нэмье л гэж байгаан байна лээ.Өчигдрийн нэгдсэн чуулганы жишгээр л явах хэрэгтэй.Ардын намынхан сургамж авсан нь ойлгомжтой.З Энхболд дарга энэ оны сонгуульд өөрийн намын гол ялалт хотод бий гэдгийг мэдэж байгаа байлгүй дээ

Зочин 2016-01-29 43.242.242.224

Ер нь гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Монголтой ойролцоо 2,9 сая хүн амтай Латви улс гэхэд л 140 гишүүнтэй байдаг. Энэ 140 гишүүнээсээ 70 нь нэрсийн жагсаалтаар, үлсдэн тал нь тойрогтоо үзвэл зүгээр. За тэгээд гишүүдийн эрх ямбын багасгаж туслахын 1 л болгох хэрэгтэй. Зөвхөн хуулиа баталдаг эрхийн өгч ЗГ огцруулах, сайд нарыг дуудаж загнах ажилд гай болох эрхүүдийг хасах хэргэтй. Яг л соц үеийн АИХ-ын депутат шиг зөвхөн сайн хууль батал. Битгий элдэв төсөл, төсөв мөнгө зарцуулах ажилд оруул. Тэгээд л болоо. Тэр утасны мөнгө, унааны мөнгө, халдашгүй дархан эрхийг болиулах хэрэгтэй. Хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах эрх сонгогдод өгөх хэрэгтэй.

Зочин 2016-01-29 202.9.41.80

KHEN CH KHULEEGEEGUI, KHOTOD TOIROG NEMEKH TALAAR. ENE BOL BUSARMAG ZAVAAN ULS TUR BUGUUD MONGOL ULSIG ZOLIOSOLJ BAIGAA L ASUUDAL

Зочин 2016-01-29 103.26.194.212

Cham shig lonhon tolgoid ogt hamaagui oilgohgui bgaa bol zvgeerl chimeegui b o o v o o saa

Г.Уянга бол ардчилалын баг өмссөн коммунист. 2016-01-29 49.173.8.35

Г.Уянга бол хонины арьс нөмөрсөн чоно шиг, ардчилалын баг өмссөн коммунист. Г.Уянга 2012 оны сонгуулийн өмнө Монголчуудынхаа ядуу сэтгэлгээг далимдуулж "Амлалт нэхэх ард түмний холбоо" гэгчийг байгуулж шоудсныг нь Чингэлтэй дүүргийнхэн ардчилагч байна гэж андуураад Г.Уянгыг сонгочихсон бололтой. Youtube-ээс Г.Уянгын Цэнзүүргүй ярианд оролцсон бичлэгүүдийг үзнэ үү, дандаа коммунист нийгмийг магтсан, ард түмэн гэж худлаа ярьсан, хувьсгал гэсэн ярианы өнгө цухалзуулсан ярилцлага байгаа. Жич: Google -ийн images -дээр "wolf in sheep"s clothing" гэж бичээд Г.Уянга шиг хонины арьс нөмөрсөн чоно ямар байдгийг харна уу.

Зочин 2016-01-29 182.160.32.13

Санал нэг байна. Даанч манай иргэдийн ихэнх нь нялх хүүхдийн сэтгэлгээтэй юм, тэрнийг нь Уянга Ганбаатар мэтийн үнэгнүүд чадварлаг ашиглах юм даа. Гэхдээ жил ирэх тусам сонгогчдын боловсрол дээшлээд л байгаа нь сайшаалтай.

раднаа 2016-01-29 103.9.88.210

Улаанбаатарт нэгийг ч нэмэх хэрэггүй, харин хоёрыг хас

Зочин 2016-01-29 211.108.161.127

Erguuteed bai ardiin mamiin mangaraa

MGL 2016-01-29 202.179.27.172

Энэ удаагийн сонгуульд АН ялах магадлал өндөр болж байна. МАН 4 тойргоо алдлаа гэсэн үг.

Зочин 2016-01-29 182.160.2.174

Монгол улс нэг л тойрог болж бүх гишүүд хот - хөдөөгөө төлөөлдөг болоосой. Ингэж чадвал энэ ажил унтраагчид бөх Бат -эрдэнэ Уянга Баасанхүү ,,,,,, нар сонгогдож чадахгүй.

Зочин 2016-01-29 203.91.118.70

Хөдөөнөөс сонгогодсон гишүүд чинь бүгдээрээ л хотын иргэд байгаа шүү дээ. Битгий даварцгаа.

Зочин 2016-01-29 103.26.194.139

Тэгвэл тэднийгээ хотоос аваад зайл

Zochin 2016-01-29 202.179.8.114

Bayanzurh 200.0 myangan hun, 3 gishiintei. 1gishuund 60 orchim myanga. Hudlaa bichehee boliochee aan

Зочин 2016-01-29 211.108.161.127

200 myangan songogch bayan zurh duuregt bii tednii sanal.uguh erhgui 18nas hureegui 200 myangan huuhed amidarch bna oilgoj bnuu niitdee 400 myangan hun amidarch bn arkhangai aimag huuhed tom hun hugshidteiguu niileed 94 myangan hun amtai songogch irged ni erduu 47 myanga tuuniig 2 gidhuund huvaaval arhangaigaas songogdson neg gishuun 23 myamgan songogch tuluulj bn bayan zurhees neg gishuun 63 myangan dongogch tuluulnu yariad baival nench yuch yatij chadna mangaraa

зочин 2016-01-29 202.179.6.34

УИХ-ын гишүүд бүгд монгол улсын иргэдийг төлөөлж байх учиртай хот, хөдөө гэж ялгах нь буруу хотын иргэд төрд хандах бүх боломж нь бүрдсэн байхад хөдөөгийн иргэдэд тийм боломж хомс гэдгийг АН-ыхан мэдэхгүй байна даа

зочин 2016-01-29 202.21.117.114

АН-аас л салж улсын эдийн засагаа өөд нь татаж байвал хэдэн ч тойрог байсан яахав ээ, АН дахиад гаравал энэ улс дампуурч бусдын хараат болно,

Dov tolgoit 2016-01-29 59.153.112.201

Yadaj 6- r tohiroochee .

11 2016-01-29 103.9.91.214

Ардын намын гишүүд сонгогдсон аймгуудыг хасаж байгаа юм байна

ахаха 2016-01-29 202.179.10.150

Зарим аймгаас баараггүй суудал зулгаадаг бөх тэхүүд хотоос яагаад ч суудал авахгүйдээ яанадаа