"Амралтын өдрүүдэд замын түгжрэл 40 орчим хувиар буурсан" | News.MN

"Амралтын өдрүүдэд замын түгжрэл 40 орчим хувиар буурсан"

"Амралтын өдрүүдэд замын түгжрэл 40 орчим хувиар буурсан"

"Амралтын өдрүүдэд замын түгжрэл 40 орчим хувиар буурсан"

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотын замын түгжрэл ихэсч байна. Замын түгжрэлийг цаашид хэрхэн бууруулах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзоригоос тодрууллаа.


-Өнгөрсөн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш болон сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр Улаанбаатар хотын замын түгжрэл хэдэн хувиар буурсан бэ?

-Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1075 дугаар захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулсан. Уг зохицуулалтаар нийт тээврийн хэрэгслийн 50 хувь нь л хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Бүс тэмдгээс дотогш хязгаарлалттай тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй байсан хэдий ч бүсийн дотор байгаа хязгаарлалттай тээврийн хэрэгслүүд мэр сэр замын хөдөлгөөнд оролцож байсан нь 50 хувь бууруулах зохицуулалтад нөлөөлж, амралтын өдрүүдэд үндсэндээ түгжрэл 40 орчим хувиар бууруулсан.

Энэ сарын 20-ны мэдээллээр Улаанбаатар хотод 600 мянган тээврийн хэрэгсэл байна. Дугаарын хязгаарлалт тогтоосноор өдөрт 300 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм.

-Тэгш, сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд хуваарийн бус өдөр хөдөлгөөнд оролцож байна гэлээ. Энэ тохиолдолд жолоочид ямар хариуцлага тооцох журамтай вэ?

-Тэгш сондгой гэлтгүй ер нь дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцвол хувь хүнийг 20 нэгж, аж ахуйн нэгж байгууллагыг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

-Урьд нь тэгш болон сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулдаг байсан. Үүнийг хэзээ, яагаад хэрэгжүүлэхээ больсон бэ?

-Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоног, мөн хичээлийн шинэ жилийн өмнөх Бямба, Ням гаригуудад л ийм зохицуулалт хийдэг байсан. Тэр нь одоо ч хэвээр мөрдөгдөж байна.

-Цаашид замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж, замын түгжрэлийг бууруулбал зохимжтой вэ?

-Covid-19-тэй холбоотойгоор энэ жилийн хичээлийн хуваарьт цагийн өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн төвлөрөл ихтэй байршлуудыг судалж, тухайн орчмын авто замын ачаалал хэрхэн нэмэгдэхийг судалж, түүнтэй холбоотойгоор түгжрэл ихтэй үед хэрхэн зохицуулалт хийх талаар Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна. Хороолол дундах холбоос замуудыг нээх, урсгал чиглэлийг тодорхой болгох, хөрвөх эгнээг хийх, авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлэх, зарим гол уулзваруудад зүүн гар тийш эргэхийг өөрчилж нэвтрэлтийг сайжруулах, мөн дугаарын хязгаарлалтаа үргэлжлүүлэх зэргээр шийдэж байна. Энэ бол богино хугацааны төлөвлөгөө. Бид дунд хугацааны төлөвлөгөөгөө мөн боловсруулаад дуусах шатандаа орж байна. Дуусмагц олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүрт нь мэдээлнэ.

-Маргааш буюу есдүгээр сарын1-нд замын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийх вэ? 

-Маргааш Мягмар гариг тул хоёр болон долоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

20% 2020-08-31 103.212.116.218

монгол улс нийт хүн амынхаа 50-60 хувийг Утаанбаатарт бөөгнөрүүлэх хэрэггүй байсан даа. Бусад улс орнуудын хүн амын 20 хүртэлх хувь нь нийслэлдээ суудаг байна. Манайх аргагүй л муу засаглалтай орон болждээ.

Avatar

Зочин 2020-08-31 66.181.179.233

Дахиад нэг машин авахаас даа

Avatar

Зочин 2020-08-31 139.5.219.222

наад төмрийн сэгнүүдээ зүгээрл зоргоор нь хая угаасаа удирдлага нь айгаад юу ч хийж чадахгүй удахгүй тэр чигтээ тэг зогсоно тэгээд юу гэж хуцалдхын сонсоё

Avatar

Зочин 2020-08-31 139.5.219.230

Tegsh sondgoigoor yawsan n deer.

Avatar

Зочин 2020-08-31 192.82.74.252

Тэгү сондгойгоор нь явуулаад ажлаа амжуулсан нь дээр дээ,тэгэхгүй бол өдөржин түгжржээд юу ч амжуулж чадахгүй бна даа,хэл амнаас бүү ай,сургууль жигдрээд ирэхээр шууд тэгш сондгойгийн хязгаарлалт хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-08-31 64.119.24.209

bainga iim bolgochih heregtei, sunday bugd tugjreed yavj baig, alhaj surag, UB d haashaa ch garsan 30' alhah bichken hot sh de

Avatar

df 2020-08-31 122.201.20.194

za estoi s*** hyzgaarlaltiin gadan hesgeer bituu tugjree. 120 bol yvahiin arggui bolj bnalee gertee orohiin tuld 2 tsag zartsuulsan

Avatar

Зочин 2020-08-31 202.179.24.61

Даргадаа хайртай. Агуу удирдагч таныг үнсье. Нэр нь хэн билээ, нөгөө Ичинхорлоогийн нөхөр

Avatar

зочин 2020-08-31 202.131.248.250

хөдөөнөөс орж ирж байгаа машинуудыг 22-ын товчоо,Баянзүрхийн товчоон дээр парклах хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-08-31 202.70.33.190

Тэгш сондгойгоор явдаг болгоо явах зам олдохгүй байна. Яармагт хөдөлгөөн тэг зогсолт болоод байна эрх мэдэлтэнүүдээ!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-08-31 66.181.179.233

Хуцаа машины ченжүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж