Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр өнөөдөр (2020.08.31) АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийнэ. Дашрамд дурдахад, өчигдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байсан нийт 264 иргэнийг эх орондоо авчирсан юм. Тэднийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газарт тусгаарлажээ.
ЕСДҮГЭЭР САРД ГАДААД ОРНООС ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ:
- Есдүгээр сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
- Есдүгээр сарын 8-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
- Есдүгээо сарын 9-нд Токио-Улаанбаатар
- Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
- Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- Есдүгээр сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
- Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- Есдүгээр сарын 21-нд Токио-Улаанбаатар
- Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар
- Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Тусгай үүргийн нислэгийг 2020 оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19.437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авчээ. Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12.976 иргэн, автозамаар 6.461 иргэн эх орондоо ирсэн байна.
Э.БУРАМ