2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгожээ

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгожээ

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлаг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 2013-2015 онд хийсэн ажлын тайлангаа Төрийн ордонд танилцуулж байна. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар нийтдээ 800 гаруй төлөөлөл “Хэрэглэгчийн жил 2016” арга хэмжээнд оролцож байна.

Эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулалт буурснаас үүдэлтэй хэрэглэгчдийн худалдан авах чадвар багасаж, ажилгүйдэл, ядуурлын түвшин нэмэгдэж байна. Тиймээс Засгийн газар 2016 оныг ард иргэдийнхээ Эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрсдэлгүй хэрэглээ, тайван амьдралын баталгааг хангах үүднээс НҮБ-ийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлажээ.  

“Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлаг зарим ТББ-ынхан өнөөдөр Төрийн ордонд цугласан байна. Тэд байгаль экологийн учирч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, үнэн зөв мэдээллээр хангагдах, ухаалаг сонголт хийх, учирсан хохирлоо барагдуулах эрхээ эдлэх нийгмийн баталгааг бий болгохын тулд ямар арга хэмжээ авч ажиллах талаар зорилго чиглэлээ тодорхойлох аж.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж