Цаасан шувуунд орооцолдож ниссэн 3 ойтой охин аюулгүй буув

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Цаасан шувуунд орооцолдож ниссэн 3 ойтой охин аюулгүй буув

Цаасан шувуунд орооцолдож ниссэн 3 ойтой охин аюулгүй буув

Тайванийн Хсинчу хотод өчигдөр (2020.08.30) болсон цаасан шувууны наадмын үеэр гурван ойтой охин нэгэн том цаасан шувууны үзүүрт орооцолдож, хэдэн метрийн өндөрт нисчээ.

Нэрийг нь нууцалсан тэрхүү охин цаасан шувууны наадам үзэхээр гэр бүлийнхэнтэйгээ явж байгаад урт шар сүүлтэй цаасан шувуунд орооцолдож, агаарт шидэгдсэн байна. Эх сурвалжийн гар утсаараа бичсэн бичлэгээс харвал ойр хавьд байсан хүмүүс охиныг буулгаж авахаар хамтдаа цаасан шувууны утаснаас доош чангаасны үр дүнд охин аюулгүй бууж иржээ.

Охиныг шууд эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нарын мэдээлснээр охин маш их айсан, нүүр, хүзүүн дээрээ жижиг шалбарсныг эс тооцвол эсэн мэнд байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж