Иргэдийн дансанд хувьцааны ногдол ашгийг шилжүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Иргэдийн дансанд хувьцааны ногдол ашгийг шилжүүлж эхэлжээ

Иргэдийн дансанд хувьцааны ногдол ашгийг шилжүүлж эхэлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Үнэт цаасны данс нь баталгаажсан иргэдийн дансанд энэ сарын 28-ны өдрөөс ногдол ашгийг нь шилжүүлж эхэлсэн талаар "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас мэдээллээ.

Баталгаажсан данс гэдэг нь брокерын компанид нээлгэсэн дансыг хэлж байгаа юм. Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ.

Банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбоогүй иргэдийн ногдол ашгийг хоёрдугаар ээлжинд олгох юм байна.

“Эрдэнэт Тавантолгой” ХК нэг ширхэг хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгч буй. Тиймээс 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөг, 750 ширхэг хувьцаатай иргэн 67.500 төгрөг авах юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд иргэдийн ногдол ашгийг өгөхөд шаардлагатай 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
42
ХахаХаха
29
ГайхмаарГайхмаар
19
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж