Согтуудаа шуугаа зүсч, цонхоор үсрэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Согтуудаа шуугаа зүсч, цонхоор үсрэхийг завджээ

Согтуудаа шуугаа зүсч, цонхоор үсрэхийг завджээ

Тээврийн цагдаагийн алба наймдугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Ослын улмаас таван хүн гэмтэж, зам тээврийн ноцтой ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.

ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ МӨРГӨЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

Тодруулбал,

  • Наймдугаар сарын 29-ний өдөр 00:20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны замд Toyota Ist маркийн, Б жолоочтой автомашин явган зорчигч 40 настай, эрэгтэй Ч-г мөргөж, амь насыг нь хохироосон.
  • Мөн энэ өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт, асфальтан замд Hyundai Sonata-6 маркийн Н жолоочтой автомашин Toyota Prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 33 настай, эрэгтэй Г-ийн амь нас хохирсон.
  • Наймдугаар сарын 30-ны шөнийн 05:40 цагийн үед Хэнтий аймгийн Дадал сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт, Нархан зочид буудлын хашаан дотор улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

СОГТУУДАА СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН МАЛЧИН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА 

Онцгой байдлын газарт дараах хэргүүд бүртгэгджээ.

  • Наймдугаар сарын 27-ны өдөр 00:00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд тус сумын харьяат, малчин, 28 настай эрэгтэй С малчин Н-ынхаас малчин Г-гийнд очихоор гараад сураггүй болжээ. Эх сурвалжийн мэдээллээр тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Наймдугаар сарын 30-ны өдөр 06.28 цагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд, “Хүрээ хотхон”-ын 23 дугаар байрны гуравдугаар давхрын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид цаг алдалгүй очиж, Чингэлтэй дүүргийн харьяат, 34 настай, эрэгтэй Н-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын шууны хэсгээ хутгаар зүсч, цонхоор үсэрч болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж