Мессигийн асуудалд Ла лиг оролцож эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Мессигийн асуудалд Ла лиг оролцож эхлэв

Мессигийн асуудалд Ла лиг оролцож эхлэв

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр зургаан удаа тодорсон Лионель Месси өөрийн 20 жил хүчин зүтгэсэн Барселона багаас явах хүсэлтээ албан ёсоор хүргүүлээд байгаа билээ. Харин Барселона багийн зүгээс од тоглогчоо явуулахгүйн тулд бүхий л арга чаргаа хайж байна. Өчигдөр (2020.08.30) Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн зүгээс Барселонаг дэмжин клуб болон тамирчны хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа учир Ла лиг клубын талд зогсохоо мэдэгдсэн. Хэрэв Мессиг багтаа авахыг хүсвэл түүний гэрээг чөлөөлөх үнэ болох 700 сая еврог төлөх шаардлагатай гэлээ.

Лионель Мессигийн Барселона багтай байгуулсан гэрээ ирэх 2021 оны зургадугаар сард дуусах юм.

Лионель Месси өчигдөр Барселона багийн бэлтгэлийн баазад ирж, коронавирусийн шинжилгээнд хамрагдаагүй аж. Тэгэхээр Месси өнөөдөр Роналд Куманы удирдлага дор явагдах багийнхаа анхны бэлтгэлд оролцохгүй юм байна.

Ла лигийн ерөнхийлөгч Хавьер Тебасын хэлж буйгаар Кристиано Роналдо Реал Мадридаас явахад Ла лигт ямар ч нөлөө үзүүлээгүй аж. Харин Лионель Мессиг Ла лигээс явбал Испанийн хөлбөмбөгт маш том хохирол учруулахаар байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж