Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит (2020.08.31) мэдээллээ хийж байна. Улсын хэмжээнд 3429 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 301 хүн шинээр орж, 328 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.
ЭМЯ-ны Тандалт шуурхай хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 61 хүнээс хоёр хүний биеийн байдал хүнд байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд 36 дуудлага ирж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авсан.
ЭДГЭСЭН 226 ХҮНИЙ ХЯНАЛТ, ТАНДАЛТ ДУУССАН
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан 301 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 295 буюу 98 хувь нь эдгэж, 29 нь сувиллын ажиглалтад байгаа бол 40 гэрийн ажиглалт руу шилжсэн байна. Мөн 226 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр коронавируст халдвартай зургаан хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал эмнэлзүйн шинж тэмдгээр хөнгөн байна. Тус эмнэлэгт нийт 27 хүн тусгаарлагдаж, ажиглалт тандалтад байна.
Мөн сөрөг гарсан давтан шинжилгээний хариуг задалбал,
- 08.11 Праг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүний давтан шинжилгээ
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ
- Тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 87 хүний давтан шинжилгээний хариу тус тус сөрөг гарч, коронавируст халдвар илрээгүй байна.
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Sunday, August 30, 2020
Онч 2020-08-31 103.229.122.3
Энэ хоёр хүнийхээ зургийг аятайхан шиг авчихаж болдоггүй юм уу?
Зочин 2020-08-31 202.55.191.130
Зөвөө, мэдээллээ өөр шинэлэг товч, ойлгомжтой болгосон дээр.
зочин 1 2020-08-31 66.181.161.119
11-ийн мэдээ соц-ын үеийн сонин уншлага шиг болчлоо. Үүнд ЭМЯ-ыг буруутгах юм алга. Хүмүүсийн араншин. Хүмүүс нэг хэвийн сунжирсан юмнаас амархан уйддаг. ЭМЯ минь хүмүүсийн энэ араншинд нь тааруулаад мэдээллийн тактикаа өөрчил.
Өдөрт 2-3 мессеж ирүүлж байгаа тань хүмүүсийг бас залхааж байна.
Сонин уншлагаа арай багасгаа. Элдэв тоо дуржигналуулах бас өөдтэй биш байна.
Монгол Улсын хэмжээнд нийт халдвартай, эмчлүүлж байгаа, эдгэсэн улсынхаа тоог шар, улаан, ногоон өнгөтэй
баганаар (bar)-аар ха
зочин 2 2020-08-31 66.181.161.119
Энэ баганан мэдээллээ ТВ-ийн бүх сувгаар доод буланд нь байршуулчих.
Шаардлагатай бол дэлхий, өөр бусад улсын мэдээг ийм маягаар харуулна биз.
11-ийн мэдээн дээрээ театр, ТВ-ийн найруулагч ажиллуулаад хэлбэр хийцийг нь жаахан өөрчилчих өө.
Нөгөө хэлний бэрхшээлтэй улсын дохионы багшаа ахиад хэд харуулчих.
Хүүхэд залуус сонирхоод шоволзоод сүйд байсан ш дээ.
Зочин 2020-08-31 43.228.131.105
Энэ үнэн шүү ямар ч ойлгомжгүй өвтөй нь юм уу хүнд өвчтөй гэж мэлээлээд байх юм
Зочин 2020-08-31 66.181.164.175
мэдээлэлээ зөв бичээчээ корона вирүстэй 2 хүн хүнд байгаа юм уу өөр өвчнөөс хүнд байгаа юм уу
zochin 2020-08-31 103.26.194.112
chamd yamar khamaa baynaa , sawaaguy yumand durtay
Зочин 2020-08-31 202.126.89.211
Уншаад оылгодоггүй юмуу, цэргийн төв эмнэлэгт коронатай хүнийг тусгаарлах?!