ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт хоёр хүний биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт хоёр хүний биеийн байдал хүнд байна

ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт хоёр хүний биеийн байдал хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит (2020.08.31) мэдээллээ хийж байна. Улсын хэмжээнд   3429 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 301 хүн шинээр орж, 328  хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 61 хүнээс хоёр хүний биеийн байдал хүнд байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд 36 дуудлага ирж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авсан.

ЭДГЭСЭН 226 ХҮНИЙ ХЯНАЛТ, ТАНДАЛТ ДУУССАН

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан 301 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 295 буюу 98 хувь нь эдгэж, 29 нь сувиллын ажиглалтад байгаа бол 40 гэрийн ажиглалт руу шилжсэн байна. Мөн 226 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр коронавируст халдвартай зургаан хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал эмнэлзүйн шинж тэмдгээр хөнгөн байна. Тус эмнэлэгт нийт 27 хүн тусгаарлагдаж, ажиглалт тандалтад байна.

Мөн сөрөг гарсан давтан шинжилгээний хариуг задалбал,

  • 08.11 Праг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүний давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 87 хүний давтан шинжилгээний хариу тус тус сөрөг гарч, коронавируст халдвар илрээгүй байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, August 30, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж