Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VIII.31-2020.IX.06

Хуучирсан мэдээ: 2020.08.31-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VIII.31-2020.IX.06

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VIII.31-2020.IX.06

ХОНЬ

Хонины ордонд төрсөн хүмүүст энэ долоо хоног маш гайхалтай өнгөрнө гэж одод хэлж байна. Хувь болон хувьсгалын ажлаа маш амжилттай хурдан бүтээх бөгөөд олон сонирхолтой, ашигтай гэрээнүүд таныг хүлээж байгаа аж. Таны өрсөлдөгчид таны хурд хүчийг гүйцэхгүйгээ мэдэрч, бууж өгөх болно. Шинэ долоо хоногт таны тархи урьд өмнөхөөсөө ч илүү гайхалтай ажиллах бололтой. Үүнийхээ ачаар олон хүнтэй газар зэрэгт та алзахгүй учраа олох болно.

ҮХЭР

Үхрийн ордонд төрсөн хүмүүс маш хариуцлагатай байдаг. Энэ нь таныг магтах гол үзүүлэлт. Гэхдээ энэ долоо хоногт та бусдаас хариуцлагатай байхыг шаардаад хэрэггүй болов уу. Учир нь бүгд таньтай адилхан биш гэдгийг санаарай. Хариуцлагатай байлаа гээд гэр бүлийн баяр, зугаа цэнгэл, амралтаа мартал битгий ажиллаарай.  Энэ долоо хоногийн амралтаараа та дэлгүүр хэсэж, хувцасны шүүгээгээ шинэчлэхийг одод зөвлөж байна.

ИХЭР

Ихрийн ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт өрнөж буй бүх үйл явдалд болгоомжтой хандахыг одод зөвлөж байна. Ажил олгогч тань таныг дэмий, ажилгүй суулгахыг хүсэхгүй. Энэ ч үүднээс таньд шийдвэрлэх ёстой гэрээнүүд маш их байх болно. Үүнтэй зэрэгцээд өрсөлдөгчид олширно гэдгийг санаарай. Хувийн амьдралд тань гайхамшигтай зүйлс тохионо. Та содон хүмүүстэй энэ долоо хоногт танилцах болно. Амралтын өдрөөр таныг халамжлах хүсэлтэй маш олон хүмүүс гарч ирнэ. Иймээс та амралтаа гэр бүлийнхэнтэйгээ зусланд өнгөрүүлэхийг хичээгээрэй.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт та маш амгалан, тайван нөхцөлд ажиллахыг хүсэх болно. Үүний тулд ажил олгогч тань өрөөгөө суллаж өгөхөд ч бэлэн байна. Есдүгээр сард та хувийн карьераа эхлүүлэх маш тааламжтай сар байхаас гадна таньд манлайлагчийн ур чадвар илүүтэй тодрох болно. Хайр дурлалд ч гэсэн асуудал алга. Амралтын өдрүүдээ зуслан дээрээ ойр дотны хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй.

АРСЛАН

Арслангийн ордонд төрсөн хүмүүс маш ажилсаг. Үүнийг тань бүгд хүлээн зөвшөөрдөг. Иймээс та ажлаасаа түр холдож, завсарлага авах цаг тань болжээ. Та аль болох өдөрт олон удаа цэвэр агаарт гарахыг хичээгээрэй. Энэ долоо хоногт бусадтай нийтэч байснаараа сэтгэл санаа тань дээшлэхийн зэрэгцээ бусдаас тусламж хүсэхэд буруудах зүйлгүй долоо хоног байх болно. Мөн шинэ долоо хоногт хувийн харилцаандаа анхаар.

ОХИН

Охины ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт оддын зөвлөгөөг дагахыг хүсч байна. Нэгдүгээрт, та энэ долоо хоногт маш их тэвчээртэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, таныг бухимдуулах зүйлсээс хол байх хэрэгтэй. Энэ дүрмийг та нягт баримталж чадвал энэ долоо хоног нөхөрсөг, халуун дулаан уур амьсгалд өнгөрөх болно. Санхүүгийн нөхцөл байдал тогтвортой байна. Есдүгээр сарын энэ долоо хоногт гэнэтийн бэлэг гарч ирэх магадлалтай.

ЖИНЛҮҮР

Өөртөө цаг гарга. Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцээд өөрийн тэвчээрээ нэг шалгаад үзэхэд гэмгүй. Учир нь даваа гаригт хэн нэгнийг буудчихмаар ч санагдаж болох юм. Гэхдээ л юу ч болж байсан тэвчээрэй. Лхагва гаригийн үеэс та эрч хүчээр дүүрэн хүн болж хувирна. Пүрэв, Баасан гаригт ойрын хугацаанд төлөвлөсөн зүйлсээ ширхэг бүрчлэн эргэн харж, өөрчлөх зүйл байгаа эсэхийг нягтал. Энэ үе бол ялангуяа санхүүтэй холбоотой шийдвэр гаргахаа азнах хэрэгтэй үе юм.  Амралтын өдрүүдэд бусдад өөртөө ямар санагдаж байгааг шуудхан хэлж, шударга зан гаргавал тохирно.

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт сонирхолтой, ер бусын үйл явдалтай учирна. Иймээс та дуусгаагүй ажлаа хурдан дуусгаарай. Дарга тань баярлах болно. Мөн хувийн асуудлаа шийдэх цаг гаргаарай. Санхүүгийн нөхцөл байдал таныг баярлуулах болно. Гэхдээ баян хүн шиг мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Мөнгөө амралтын өдрүүдэдээ хадгалаарай. Мөн маш чухал уулзалтууд энэ долоохоногт таныг хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр хайр дурдалын асуудал  цэгцэрнэ.

НУМ

Нумын ордонд төрсөн хүмүүс эргэлзэх шаардлагагүй, зорилгынхоо төлөө хөдлөх цаг болсон байна. Энэ долоо хоногт та маш олон зүйлд хүрч чадна. Танд маш нөлөө бүхий хамтрагчид гарч ирнэ. Өрсөлдөгчид тань таньд ойртохоос имээх болно. Магадгүй албан тушаал ахих боломжтой. Энэ асуудалд тань ажил олгогч тань маш өгөөмөр хандана.Гэр бүлийн уур амьсгал тааламжтай байх болно.

МАТАР

Энэ долоо хоног таньд маш тааламжтай байх болно. Шинэ долоо хоног тань үр бүтээлтэй шинэхэн тэсрэлтийн эхлэл байх боломж байна. Даваа гаригт шинэ хүмүүстэй танилцах, шинэ зүйлийг анх удаагаа туршиж үзэх зэрэг адал явдлаар дүүрэн өнгөрүүлвэл яг тохирно.Өндөр амжилтанд хүрэх болно.  Иймээ өөр салбарт ур чадвараа сориод үзээрэй.Ойр дотны найзууд тань амралтын өдрүүдээ маш хөгжилтэй өнгөрүүлэх төлөвлөгөө боловсруулсан тул бүү татгалзаарай.

ХУМХ

Энэ долоо хоногийг та маш эерэг эхлүүлэх болно. Одод таньд маш олон амлалтыг өгчбайна. Та ашигтай гэрээг амжилттай хийнэ. Нөлөө бүхий хүмүүстэй ажил хэргийн харилцаатай үлдээрэй. Тэдэнтэй нөхөрлөх нь тохиромжгүй гэж одод зөвлөж байна. Мөн энэ долоо хоногт та зээл авах хэрэггүй. Мөнгөө эрсдэлд хадгал. Хайр дурлалын асуудал гэнэтийн бэлгээр дүүрэн байна

ЗАГАС

Загасны ордонд төрсөн хүмүүс маш их ажиллаж байгаа тул одод уурлаж эхэлж байна. Цаг заваа зөв зохицуулж сур. Оройн цагаар амрах хэрэгтэй гэдгийг тэд зөвлөж байна. Ашигтай гэрээ сайхан мэдээ ч амрах хэрэгтэй гэдгээ бүү март. Хувийн амьдрал тань тогтвортой ч уйтгартай байна. Иймээс сонирхолтой зүйл эрэлхийл. Амралтын өдрүүдээ гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө. Тэд таныг санаж байгаа гэдгийг бүү мартаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж