Беларус улсын Бретский полигонд зохиогдож байгаа олон улсын Армийн тэмцээний мэргэн буучийн тэмцээний эхний шатанд Оросын мэргэн буучид шилдэг тавын нэгээр шалгарлаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ.
Мэргэн буучийн тэмцээнд долоон улсын 14 хос мэргэн бууч өрсөлджээ. ОХУ, Беларус, Армян, Вьетнам, Серб, Тажикистан, Узбекистаны мэргэн буучид байжээ.
Оросын багийн Бүх Оросын мэргэн буучийн тэмцээний тэргүүн байрт шалгарсан Алс Дорнодын Благовещенскийн Цэргийн дээд сургуулийн курсантууд, мөн Цэргийн Зүүн тойргийн байлдагчид төлөөлөн оролцсон байна.
Эхний шатанд мэргэн буучид хосоороо тав таван бай буудсан бөгөөд үүнээс гурав нь хөдөлгөөнгүй бай, хоёр нь агаарт хөдөлгөөнтэй бай онох даалгавар байжээ.
Нийтдээ долоон шатны даалгавар гүйцэтгэсний дараа шилдэг мэргэн бууч тодрох юм.
Холбоотой мэдээ