АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогийн эхнэр Меланиа Трамп болон түүний том охин Иванка Трамп нарын харилцаа найрсаг хэдий ч тийм дотно байдаггүй талаар хэвлэлүүд мэдээлдэг. Тэгвэл баасан гаригт /2020.08.28/ Цагаан ордны өмнөд жигүүрт болсон эрх баригч Бүгд Найрамдах Намын үндэсний конвенц дээр Ерөнхийлөгчийн гэр бүл тайзнаа гарч үг хэлэх үеэр Меланиа Трампын том охин руу “хуурамч”-аар инээмсэглэсэн нь олны анхаарлыг татжээ.
Иванкаг тайзан дээр гарч ирэх үед Меланиа инээмсэглэсэн ч тэр дороо нүүрний хувиралаа өөрчилж буй түүнийг цахим сүлжээ хэрэглэгчид “хойд ээж”-ийн зангаа олны өмнө нууж чадсангүй гэж зэмлэж байна. Твиттер сүлжээнд Меланиа Трампын дүр исгэсэн инээмсэглэлийг хүмүүс ихээр шүүмжилж, олон нийтийн өмнө ийм үйлдэл гаргасанд гайхаж байгаагаа илэрхийлцгээж байна.
Тэргүүн хатагтай Меланиа Трамп болон Цагаан ордны ахлах зөвлөх, Ерөнхийлөгчийн ууган охин Иванка Трамп нар бол Ерөнхийлөгчийн амьдралд хамгийн чухал байр суурьтай эмэгтэйчүүд юм.
Бүгд Найрамдах Намын үндэсний конвенц дээр Ерөнхийлөгч Трамп өдгөө өөрийнх нь хамгийн ойрын зөвлөхөөр ажиллаж буй том охиноо АНУ-ын анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгчид сөрөг хүчний Камала Харрисаас илүү тохирно гэж бодож байгаагаа илэрхийлжээ. Трампын гол өрсөлдөгч, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Жо Байден сонгогдвол дэд Ерөнхийлөгчөөр Ардчилсан намын гишүүн өнгөт арьст эмэгтэй Камала Харрисийг ажиллуулахаа мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: Business Insider, News18
Холбоотой мэдээ