Явуулын эмнэлэг Чингэлтэй дүүрэгт үзлэг шинжилгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.30-нд нийтлэгдсэн

Явуулын эмнэлэг Чингэлтэй дүүрэгт үзлэг шинжилгээ хийлээ

Явуулын эмнэлэг Чингэлтэй дүүрэгт үзлэг шинжилгээ хийлээ

Дэлхийн Ротаричуудын дунд алдартай 2005 оноос эхлэн  12 жилийн хугацаанд хэрэгжсэн "Test for life" төсөл хэсэг хугацаанд завсарлаад байсан ч эргэн сэргэлээ. "Test for life" бол Монгол Улсын хөдөө орон нутагт амьдардаг 30 орчим мянган эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулж, эмчилж, тэдний үр хүүхэд гэр бүлд ээжийг нь амьд сэрүүн, хамт, аз жаргалтай амьдрахад нь тусалсан түүхтэй бөгөөд Олон Улсын Ротари сангийн Service Self above хэмээх дээд шагналыг хүртэж байсан төсөл юм. Энэхүү төслийг Улаанбаатар Централ Ротари клуб дахин сэргээж,  Хонгконгийн Ротари клуб болон Land rover  автомашины клубын бэлэглэсэн явууллын эмнэлгийн анхны гарааг хийж, Чингэлтэй дүүргийн алслагдсан хороодын 40 гаруй иргэнд элэгний B, C вирус, хеликобактерийн шинжилгээ болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг хийлээ.

"Test for life" төслийг Улаанбаатар Централ Ротари клуб,  Гэрэгэ Ротари клуб, Цаст Ротаракт клуб, Улаанбаатар Централ Ротаракт клуб, Чингэлтэй дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Хаппи Веритас оношилгооны төв, Багшийн туслах аппликейшин, Karcher Mongolia компани,Чингэлтэй дүүргийн Залуучуудын Холбооны гишүүн залуус дэмжиж ажиллаа. Karcher Mongolia компанийн хувьд "Test for life" явуулын эмнэлэгт мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан гүйцэтгэсэн юм.

Харин Хаппи веритас эмнэлгийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдэд элэгний B, C вирус, хеликобактерийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэв. "Test for life" төслийн явууллын эмнэлэг цаашид Монгол орны хөдөө орон нутагт амьдарч буй эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хол иргэдэд очиж, үйлчлэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж